Нэг Татлагаар Зурах Суурь Арга

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/08/05

“Нэг татлага”  гэдэг нь энгийн нэг зурах техник юм. Энэ техник нь цэцэг, ургамал зурахад онцгойлон хэрэглэгддэг. Доорх бичлэгт ‘нэг татлага’-аар зурах техникүүдийн хамгийн суурь аргыг үзүүлж байгаа ба энгийн цэцгийг хэрхэн зурах тухай аргачлалыг харуулж байгаа юм. Энэ аргыг та чадварлаг эзэмшиж сурвал олон төрлийн өвөрмөц бүтээл хийж чадах ба цааснаас гадна олон янзын зүйлсийг гоёж чимэглэж болно.

  • Шовх үзүүртэй бийр– Би 8 номерын бийр хэрэглэж байгаа. Та энэ техникийг ямар ч хэмжээтэй бийрээр хийх боломжтой. Бийрний номер нь ихсэхийн хэрээр, зурах цэцгийн хэмжээ томорно.
  • Дадлага хийх цаас – Грам ихтэй гөлгөр цаас хамгийн зөв сонголт байх болно.
  • Americana Акрилан будаг – Цэцгийн дэлбээнд 2 будаг, цэцгийн голыг нэг өнгөөр (өнгүүд: Naphtol Red, Baby Pink болон Lemonade) зурсан. Харин навчинд 2 өнгийг (өнгүүд: Hauser Medium Green ба Cadmium Yellow ), цэцгэн дээрх цэгэн толбыг тодруулахад Desert Turquoise өнгийг ашигласан.
  • Цагаан өнгийн Multi-Surface будаг – Лаазаа будна
  • Soft Touch Бэхжүүлэгч Лак – Энэ лак нь хүрэхэд зөөлөн гадаргуу үүсгэдэг. Та өөрийн хүссэн лакаа ашиглаж болно.

Аргачлал:

Бийрэндээ будаг түрхэх:

Энэ техникт  бийрэндээ будгаа зөв  түрхэх нь нэн чухал юм. Хамгийн түрүүнд дэлбээ зуръя. Бийрний үсний ширхэг бүрт будгийг сайтар шингээхийн тулд  бийрээ хоёр тийш нь хөдөлгөж будгаа нялна. Бийр хэтэрхий их будагтай бол цаасан дээр будаг дусааж болзошгүй.

Бийрний үсийг  будгийн тавиуран дээр зөөлөн арчих маягаар хөдөлгөж, шовх үзүүртэй болгоно. Одоо бийрний үзүүр  хэсгийг 2 дахь өнгөндөө дүрнэ. Хэрэв та эхний будгаа бийрэндээ хэт их түрхсэн бол 2 дахь өнгө бийрэнд түрхэгдэхгүй. Хэрэв ийм зүйл тохиолдвол, дахин эхний өнгөөс эхэлж будгаа  түрхээрэй. Таны зорилго бол  эхний өнгөө (миний хувьд ягаан өнгө) бийрэнд түрхээд 2 дахь өнгөө (улаан) бийрний үзүүрт  яльгүй жоохон түрхэх гэдгийг санаарай.

Эхний дэлбээгээ будах:

Бийрээ цаасан дээрээ хавтгайлж  дарна. Ингэхэд бийрний үснүүд бага зэрэг тарж өгнө.

Одоо бийрээ өөр лүүгээ алгуурхан татах ба ингэхдээ бийрээ аажмаар хөндийрүүлнэ. Харин та татлагын төгсгөл нь шовхдуу үзүүртэй болсныг харах болно. Дэлбээнүүдийг  ижил хэмжээтэй хийж чаддаг болтлоо дадлага хийхийг  зөвлөж байна.

Цэцгээ зурах:

2-р алхамд тайлбарласаны дагуу дахин зурна. Ингэхдээ эхний дэлбээг цагийн зүү 12-г зааж байна гэж бодон зураарай. Дараагийн дэлбээг цагийн зүү 7-г зааж байхаар зураарай. Та татлагаа цэцэгний голд нь дуусгахыг хичээгээрэй. Ингээд дараагийн дэлбээг цагийн зүү 5 дээр байхаар зураарай. Тэгээд 2 болон 10 дээр байхаар бодож мөн зураарай. Цэцэгний голыг маш олон аргаар хийж болно. Миний хувьд бийрнийхээ бөгсөн хэсгийг ашиглаж будсан. Гартаа оруулахын тулд сайтар дадлага хийгээрэй.

САНАМЖ: Бийрийг хэр зэрэг дарж зурахаас шалтгаалж  цэцгийн хэмжээг өөрчилж болдог. Гэхдээ дэлбээний хэмжээг нэг ижил хэмжээтэй зурж чаддаг болох хүртлээ үүнийг хийх хэрэггүй гэж танд зөвлөх байна. Та дэлбээ бүрийг нэг ижил хэмжээ, хэлбэртэй хийж чаддаг болсон бол өөр хэмжээтэй багс ашиглах юмуу даралтын хэмжээг өөрчилж өөр өөр хэмжээтэй цэцгүүдээ хийгээрэй.

Лаазныхаа тагийг чимэглэх:

Нэгэнт та цэцгээ зурж чаддаг болсон бол олныг зурж бүтээл урлаарай.

Эхлээд цагаан өнгийн Multi Surface будгаар тагаа будна. 2 давхарлаж будвал гадаргуу тань жигд сайн будагдана. Давхарлаж будахдаа дундуур нь хөнгөхөн зүлгүүрдээрэй.

Цэцгээ болгоомжтой зурна. Өөр хэмжээтэй цэцэг зурахыг хүсвэл өөр хэмжээтэй бийрээр зураарай.

Ижил техникийг ашиглан  өөрийнхөө бүтээлдээ навч зураарай.

Бийрнийхээ бөгсөн хэсгийг ашиглан хоосон зайнуудад цэг тавиарай. Ялгарах өнгөөр 3 ойрхон цэг тавьсан нь бүтээлийг маань маш сайхан харагдуулж байгаа биз?

Бүтээлийг хамгаалахын тулд бэхжүүлэгч лакаар давхарлан будаж бүтээлээ бүрэн дуусгая.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд