Нэг Удаагийн Хэрэглээг Байнгын Болгосон нь

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/03/16

Гар доорхи материал ашиглан хийсэн бүтээлээ та бүхэндээ танилцуулж байна.

Хамгийн түрүүнд сууриа цагаан өнгөөр будах хэрэгтэй. Ингэснээр таны сальфетка нь илүү тодорч харагдах болно. Эхний удаад өнгөцхөн дээрээс нь будаад хатахыг нь хүлээх хэрэгтэй. Дээрээс нь дахиж будахаасаа өмнө зүлгүүрдэхээ мартуузай. Зүлгүүрдсэнээр таны суурь гөлгөр болох болно. Дор хаяж 3 удаа суурь будгаа будсанаар илүү жигд тод харагдуулж өгнө.

Одоо бэлэн болсон суурин дээрээ цавуугаа түрхэж өгнө.

Салфетка маань 3 давхрагатай тул хамгийн дээд хэсгийг нь хуулж авч хэрэглэнэ.

Харин мидиумаа хатахаас өмнө салфетка наах хэрэгтэй. Наахдаа нэг талаас нь нөгөө рүү нь чиглэлтэй хэвтүүлж нааж өгнө.

Салфетка наасныхаа дараа дээрээс нь мидиум дахин түрхэж бэхжүүлнэ.

Мидиумийн дундуур бас дахин зүлгүүрдэх нь таны зургийг жигд болгож өгнө.

Суурь болон сэрээ халбагаа яг 1-7 дотор заасны дагуу хийх болно.

Таны сонгосон зураг тань яг таны сууран дээр таарсан хэмжээтэй байх албагүй эргээд нөхөх маш олон арга байгаа гэдгийг санаарай.

Тэгэхээр сууриа наасан салфеткатайгаа уусгаж будаж өгнө. Ингэснээр таны бүтээл маань цаанаасаа мэт харагдах болно.

Хамгийн сүүлд нь Fast grab цавуугаа аван сэрээ халбагаа нааж, нэмэлт жижиг чимэглэл болгож шигтгээ нааж өгөөрэй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд