Нэрээрээ Гангаръя

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/08/07

Саяхнаас aжилчидтайгаа хамт Silhouette Studio програм дээр дадлага хийж эхэлсэн. Энэ програм дээр зүсэж авахыг хүссэн хэлбэр дүрс болон загвараа хийж болно. Silhouette зүсдэг машинаар сонгосон дүрсээ зүснэ (portrait, cameo & curio). Үүнийг хийхийн зэрэгцээ би урсдаг будгаар туршилт хийж эхэлсэн. Би хоёр янзын техникийг хослуулан энгийн боловч гайхалтай хананы чимэглэл хийхээр шийдсэн. Энэхүү хананы чимэглэлийг хүүхдийн нэр бичих,  хэлэх дуртай үг болон дуртай ишлэл бичихэд хамгийн тохиромжтой юм.

Урсдаг Будагт хэрэглэх зүйлс:

Нэр хийхэд:

Хананы чимэглэлээ хийж дуусгахад хэрэг болох туслах материал:

Урсдаг Будаг:

Нэгдүгээрт аргиллитан  хавтангийнхаа хоёр талыг бэхжүүлэгч болон warm white Americana акрилан будаг хоёрын холимог хольцоор түрхэж будна. Ингэж хийснээр урсдаг будгаар хавтангаа будах үед хавтанг хэлбэр дүрсээ алдахаас хамгаалж өгдөг.

Аяга тус бүрд хийсэн будгууд дээрээ урсдаг мидиумаа хольж хийнэ. Та өөрийн хүссэн өнгөө сонгон хийж болно. Миний хувьд 5 өөр өнгийг сонгосон бөгөөд зарим нэг өнгө нь метал мэт харагддаг өнгөнүүд ашигласан. Нэг аяганд өнгөнүүдээ нийлүүлж хийгээд дээрээс нь шаардлагатай хэмжээний любрикант чийгшүүлэгч нэмнэ. Үүнээс хийхдээ зөвхөн цөөн дуслаар хийх хэрэгтэй ба хэрэв та хэт их дусал хийх юмуу  ширүүвтэр хутгах юм бол өнгөнүүд нь хэт их холилдож эс шиг эффект нь маш жижиг хэмжээтэй харагдах болно. Энэ нь цаашлаад тийм ч содон сонирхолтой найрлага болоод бүтцийг үүсгэхгүй.

САНАМЖ: Та урсдаг будгийг хэрхэн холих болон будгийн харьцааны талаарх илүү дэлгэрэнгүйг миний блог постноос (ЭНЭ ЛИНКЭЭР ОРОХ) хараарай.

Би өмнөх блог пост дээр дурдаж байсан урсдаг техникээс өөр төрлийн урсдаг техникийг энэ удаагийн урлалдаа ашигласан ба хавтан дээр будгаа гоожуулахдаа эргүүлэг хөдөлгөөнөөр гоожуулна. Үүний дараа гоожсон будгаа тал тал тийш хазайлгах замаар хавтангийнхаа гадаргыг бүхэлд нь бүрж дууссаны дараа халаагч төхөөрөмжөөр халааж гадарга дээр эс шиг эффектийг үүсгэнэ. Ингээд бүтэн шөнө хонуулж хатаана.

Нэрээ Silhouette машин дээр зүснэ:

Компъютер дээрээ Silhouette Studio Software програм нээнэ. Програм дээр зүсэх тавцангаа тохируулна.  Би тавцангаа curio machine дээр тохируулсан ба харин та Portrait юмуу Cameo дээр тохируулан хэрэглэж болно.

Дэлгэцийнхээ төв хэсэгт БИЧВЭР ЦЭС ашиглан нэрээ бичнэ. Хавтан дээр бичих нэрнийхээ хэмжээ болон үсгийн хэвээ өөрийн хүссэн хэмжээ загвараар сонгон хэрэглэж болно. Энгийн үсгийн хэв бүү ашиглаарай гэж зөвлөх байна. Хэрэв таны сонгосон үсгийн хэвнүүд энэ зураг дээрхтэй адил хагас давхцаж эсвэл шүргэлцсэн харагдаж байвал алхам 7,8 болон 9 -ийг алгасан алхам 10-ийг хараарай.

Хэрэв таны сонгосон үсгийн хэвнүүд  энэ зураг дээрх шиг шүргэлцээгүй бол та зааварчилгааны хэдэн илүү алхмууд хийх хэрэгтэй. Алхам 7 -г харцгаая.

Бичсэн нэр дээр хулганаа байрлуулан баруун товчийг дарахад унадаг цэсэн доторх “Ungroup” гэсэн үгийг сонгоно.

Таны текст бүхэл нэг хэсэг бус харин үсэг бүр тус тусдаа харагдах болно. Үсэг бүрийг дарааллаар сонгож идэвхжүүлсний дараа kомпъютерийн гар дээр байгаа сумны дүрстэй товчыг ашиглан үсэг бүрийг хажуугийн үсэг рүү түлхэж нийлүүлнэ. Мөн та бүх үсгүүдээ сонгож идэвхжүүлээд FILL цэсийг ашиглан өнгө оруулж болно. Энэ нь таны хэлбэр дүрс ямархуу байдалтай харагдах вэ гэдгийг харуулах болно.

Дараагийн алхам бүх үсгүүдээ хaмтад нь холбож нийлүүлээд бүхэл нэг бүтэн хэсэг болгон тайрна. Дэлгэцийн баруун талд байгаа MODIFY цэсийг ашиглан идэвхжүүлсэн бүх үсгүүдээ WELD сонгож дарна. Ихэнх үсгүүд тань одоо нэгэн бүхэл болсон байна. Миний бичсэн ‘I’ үсгийн дээр байрлах жижиг цэгэн толбо шиг зүйл байж болох ба таны хувьд ямар хэл хэрэглэхээс шалтгаалж өөр өөр ялгах цэг тэмдэг байж болно. Энэ алхам дээр эдгээр яльгүй жижиг зүйлсийг тусад нь тайрч авч болно.

Хэрэв та алхам 9 дээр аль хэдийн дүрсээ будсан бол энэ алхамыг алгасан алхам 12-ийг хийгээрэй. Өнгөөр будах нь дараагийн алхмыг хийхэд хялбар болгож өгнө.  Дэлгэцийн баруун талд байгаа FILL цэсийг сонгож идэвхжүүлсэн текст болон будах өнгөө сонгоорой.

Дэлгэцийнхээ баруун талд байрлах OFFSET цэсийг сонгоод сонгосон текс дээр хулганаа байрлуулан Offset товчийг дарна.

Шугам болон текст хоорондын хэмжээг зай тохируулагчаар тохируулна. эсвэл та хүссэн тоогоо бичих юмуу гүйлгэдэг зураасийг ашиглаж болно. Би текстийнхээ зарим нэг хэсгийг хар өнгийн дугуй дүрсээр тэмдэглэсэн. Эдгээр жижиг хэсгүүдийг маш хянамгай харах хэрэгтэй бөгөөд үсэг хоорондын зай яг хэд байвал тохиромжтой эсэхийг тохируулахад тустай. Зарим нэг хэт жижиг хэсгийг тайрахад хэцүү байдаг учир зайлсхийх нь дээр байдаг – жишээ нь миний текстийн ‘e’ үсэг. Энэ алхам дээр аливаа нэг холбогдоогүй жижиг хэсгүүд үндсэн дүрстэйгээ нэг цул болсон эсэхийг сайтар шалгаарай.

Нэгэнт та үсгүүдийн хоорондох хэмжээг тодорхой болгосон бол хулганаа ашиглан 2 дүрсийг тус тусад нь салгаж тавина. Миний хийсэн гадна талын дүрсийг сайн харвал ‘e’ үсгийн голд байсан нүх алга болж  ‘I’  үсгийн цэгэн толбо үндсэн дүрстэйгээ нэг болж холбогдсон байна.

Дахин FILL цэсийг сонгоод идэвхжүүлсэн гадна талын дүрсээ өөр өнгөөр будна. Одоо таны нэрний эхний сүүдрэн давхарга бэлэн боллоо.

Бид одоо алхам 11-тэй ижил процессыг давтана. Гадна талын сүүдрэн давхарга дээр хулганаа байрлуулаад OFFSET цэсэн доторх Оffset товчин дээр дарна. Одоо гадна талын сүүдэр шиг текст тань захаараа хүрээтэй болсныг харах болно.

Ингээд текст хоорондын хэмжээг зай тохируулагчаар өөрчилж болно.

Одоо сүүдэр мэт  дүрсээ шинээр бий болсон хүрээнээс чирж салгаж авна.

Oдоо танд 3 тусдаа дүрсүүд байгаа ба дүрс тус бүрийг нэг нэгээр нь тайрч авах боломжтой боллоо. Ямар материал хэрэглэж байгаагаас шалтгаалан зүсэх тохируулгаа зөв тохируулаарай.

Олсон хүрээ хийх зааварчилгаа:

Олсны төгсгөл хэсгээс эхлэх зайн урт таны хавтангийн богино талаас ойролцоогоор 10см- ээр  урт байна. Дугуй гогцоо гаргаж өгнө. Олсныхоо дотор талын өнцөг 90 градус байх хэрэгтэйг сайн анхаараарай. Олстойгоо ижил өнгийн утсаар оёорой.

Урт ирмэгийг сайтар хэмжиж дараагийн гогцоог гаргаж өгнө. Олсоо зөв байрлуулж тавиад сайтар чанга оёно.  Oлсоо оёхдоо мушгиж болохгүйг санаарай. 3 гогцоо гаргасны дараа сүүлчийн ирмэгээс яльгүй урттайгаар тайрна.

Олсныхоо төгсгөл хэсгийг tacky цавуун дотор дүрж өгвөл олсны үзүүр хэсэг задарч тайлагдахгүй.

Олсныхоо эхэнд 4 дэх өнцөгт гогцоо гаргаарай. Яг энэ газраа оёдол тавьж эхлэх хэрэгтэй ба илүү гарсан олсны үзүүрийг тайрч авна. Тайрсан олсны үзүүр хэсэгт дахин бага зэрэг tacky цавуу түрхэж задрахаас хамгаалж өгөөрэй.

Oдоо олсныхоо төгсгөл үзүүр хэсгийг нөгөө үзүүртэйгээ нийлүүлээд чангахан шиг холбож оёно.

Одоо таны нэртэй пайзны зах хүрээ нь тэгш дөрвөлжин өнцөгтэй боллоо.

Хананы пайзан чимэглэл угсарцгаая:

Энэ мөчид би зүссэн үгнийхээ гол дүрсийг урсдаг будгийн ягаан өнгөтэй ижил өнгөөр будахаар шийдсэн. Бас хайчилж авсан зарим нэг цэцгүүдээ ягаан өнгөөр будлаа.

ALeen’s tacky цавуу ашиглан дүрс тус бүрээ дээр дээрээс нь болгоомжтой давхарлаж наалаа. Тусад нь тайрч авсан бүх жижиг илүү хэсгүүдээ ч бас наахаа бүү мартаарай.

САНАМЖ: Урлал хийхдээ нарийн чимхлүүр зүйлд анхаарлаа төвлөрүүлэх нь таны урлалыг илүү мэргэжлийн түвшинд хийсэн мэт харагдуулна.

Зүссэн нэртэйгээ ижил өнгө болон хэмжээтэй эсгий зүсэж авна. Зүсэж авсан эсгийгээ үсгийнхээ ар дэвсгэр дээр Tacky цавуугаар наана.

Зүссэн нэрнээсээ яльгүй богино урттай жижигхэн тууз хэрэглэнэ. Туузныхаа үзүүр хэсгийг халуун цавуугаар цавуудна.

Эсгийтэйгээ ижил өнгөтэй 2 жижиг дөрвөлжин эсгийг туузныхаа 2 үзүүр хэсгийг дарж цавуугаар наахад маш нямбай цэвэрхэн харагдах болно.

Зүссэн нэрээ пайзныхаа урд хэсэг дээр наана. Хүсвэл дээр нь нэмж чимэглэл хийж болно.

Будаж дууссан пайзаа лакаар бүрж болох ба миний хувьд Americana Décor soft touch лакийг ашигласан. Би энэ төрлийн лаканд онцгой дуртай бөгөөд гадаргыг маш тогтуун гөлгөр харагдуулдаг.

Будаж дууссан пайзаа tacky цавуу ашиглан ирмэгээ дагуулан олсон хүрээгээр наана.

Ta энэ аргыг хэрэглэн маш олон зорилгоор хананы чимэглэл пайз хийж болно. Та юу хийх гэж байна вэ?

Та өөрийн хийсэн урлалаа манай Бүтээлч байдлыг дэврээе фэйсбүүк груп дээр хуваалцахаа битгий мартаарай.

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд