Ногоон Машин Бие Жижиг ч Бэлчээр Том

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/07/20

Та манай дэлгүүрт худалдагдах Ногоон Машины талаар хэр сайн мэдэх вэ? Бие жижиг ч бэлчээр том гэж ярьдаг шиг Ногоон Машиныг ашиглаж болох өч төчнөөн олон арга бий. Харин зарим үндсэн аргуудаас танд танилцуулъя.

Ногоон машин A, B, C гэсэн хавтангуудаар цаасыг зүсч, товойлгодог билээ.

Хамгийн эхний арга бол мэдээж цаас зүсэх. Эхлээд A хавтан дээр С хавтанг тавина. Үүн дээрээ цаасаа тавих ба дээр нь сонгосон зүсдэг хэвээ иртэй талыг нь доош харуулж байрлуулна. Ингээд В хавтангаа тавиад Ногоон машинаар зүснэ. Цаас маш цэвэрхэн сайхан зүсэгдсэн байгаа биз? Манайд том болон нарийн деталь дүрстэй зүсдэг хэвүүд олон байгааг танд сануулъя.

Дараагийн арга бол товойлгох. А хавтан дээр В хавтанг тавьж, товойлгодог хавтсандаа цаасаа хийж, дээр нь В хавтангаа тавина. Ингээд цаас маань хээтэй болж товойлоо. Би энэхүү видеонд гаднаа нэг өнгөтэй ч дотроо цагаан Bazzil цаас ашигласан болохоор зүлгүүрдэж товойсон хээгээ цагаан болголоо.

Spellbinders компаний зүсдэг хэв бусад хэвнүүдээс онцлогтой. Эдгээр хэвнүүдээр та зүсээд зогсохгүй товойлгох боломжтой. Хэвээр цаасаа зүсч гаргаад үүнийгээ авалгүй товойлгодог багажаар дээр нь видеон дээрх шиг явуулж та цаасаа товгор болгох боломжтой.

Та зүсдэг хэвээр цаасаа тал зүсмээр байвал хамгийн дээр тавих В хавтанг л бүхэлд нь биш зүсэхийг хүсч байгаа хэсэг хүртлээ тавихад л болох нь. Ингээд цаасны тал нь л зүсэгдсэн байгаа биз?

Та хэвээ дангаар нь мөн хэд хэдэн хэвтэй хамт хэрэглэх боломжтой. Видеон дээр харуулснаар хоёр хэвээ байрлуулж хөдөлгөхгүйн тулд цаасан скочоор тогтоов. Ингээд цаасаа Ногоон Машинаар нарийн дугуй дүрстэй гаргалаа.

Энд харуулсан аргууд танд Ногоон Машины талаарх хэрэгтэй мэдээлэл өгсөн байх. Дээрх аргууд цөөн хэдэн арга боловч бид цаашид үүнийг ашиглах өөр олон аргуудыг танилцуулах болно. Та урлалдаа Ногоон машиныг ашиглаж өөртөө асар олон урлалын боломжийг бий болгоорой!

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Танд сонирхуулах өөр урлал