Номонд Дурлагсдад Тохирсон Бэлэг

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/03/14

Арьсан эдлэлийн будагны талаар бид та бүхэндээ харуулж хэлж байсан билээ. Тэгвэл илүү үлдсэн өөдөс арьсыг яаж ашиглаж болох тасархай санааг би та бүхэнд хэлье.

Арьсаа товойлгодог хавтсанд хавчуулж ногоон машиндаа оруулахад арьс ийнхүү гоё товгор болох юм.

Цоологч ашиглан буланг цоолж, дээд хэсэгт тууз оруулах нүх гаргана.

Даавууны цавуугаараа туузаа нааж өгнө.

Арьсан эдлэлийн будагнаас дуртай өнгөө сонгоод чимэглэнэ. Давхарлаж будахдаа хооронд нь цагийн зайтай хатаахаа мартуузай.

Цэцэг нь амьд мэт

Үүн дээр онцлох зүйл маань гэвэл би тойволгосон цэцгээ будах төлөвлгөөтэй байсан боловч зүгээр жижиг цэг нэмэхэд л миний бүтээл маань гэрэлтээд явсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та бүтээл хийж байхдаа бүх хэсгийг будах ёстой гэсэн үг биш шүү. Олон талаас нь туршиж үзээрэй.

Шулуун шударга байцгаая, яг энэ судлалууд шиг

Харин энэ удаа би эхлээд арьсаа будаж байгаад товойлгосон. Энэ нь үнэхээр биетэй болж улам чимэг нэмсэн.

Тууз хийх гэтэл таарах өнгө байхгүй болохоор би даавууны будаг ашиглаад хэрэгтэй өнгөөрөө будчихсан юм.

Эр хүнд зохих бас нэгэн бэлэг

Энэхүү бүтээлээ хийж байхдаа надад нэгэн бодол төрсөн. Хийсэн ихэнх бүтээлүүд бүсгүйчүүд бид нарт таарах бэлэг болж очдог. Тэгвэл би энэ удаа залуучууддаа зориулж хийхийг хүссэн юм.

Бүтээл хийх явцад бараан өнгийн тууз надад олдоогүй. Харин би ягаан туузыг спиртэн суурьтай фломастераар будаж бор өнгөтэй болгосон.

Миний энэ бяцхан бүтээл ном уншдаг хэнд ч таарах сэтгэл шингэсэн бэлэг болох юм.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд