Өдөр Бүр Үнэ Цэнэтэй

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/09/23

Сүүлийн хэд хэдэн урлал маань яагаад ч юм бүгдээрээ цаг хугацаатай холбогдож байна даа.  Энэ удаагийн урлалаар гар доорх материал ашиглан ширээний календарь хийлээ.

Аливаа зүйлийг хийхдээ цагийг нь тулгаж бачимдаж байснаас эртнээс төлөвлөж, түүнийхээ дагуу бага багаар хийх аваас санасан бүтсэн зүйл чинь гарцаагүй бүтэх л болно. Ингэж бид цагтай уралдаж биш урьтаж амьдах хэрэгтэй гэж боддог. Тиймээс ч бидэнд хуанли буюу календар гээч зүйл яахын аргагүй хэрэгтэй болдог.

Их биеийг хийхэд

  • Нимгэн шахмал цаас
  • Цаасны хутга
  • Fast Grab Цавуу
  • Хээтэй цаас
  • Нугас нуруу
  • Цаас нүхлэгч

Сар, өдрүүдийг хийхэд

Эхлээд календарийн их биеийг хийх хэрэгтэй.  12,5 см х 24,5 см харьцаатай 2 ширхэг нимгэн шахмал цаас бэлдсэн. Үүнийгээ цаас нүхлэгчээр нүхлэнэ.

Суурийг нь хийхийн тулд 4 см х 24,5 см-аар 2 ширхэг нимгэн шахмал цаас бас бэлдсэн.

Эх биеэ суурьтай наахын тулд доор нь зузаан цагаан цаас тавьж байгаад бэлдсэн шахмал цааснуудаа хооронд нь  0,1 мм зайтай наасан.

Дээрээс нь хээтэй цаас наагаад нүхэлсэн 2 талаа нуруугаар хооронд холбосон.

Хээтэй цаасны өнгийг нь тодруулмаар санагдаад Distress Ink тамганы өнгөнүүдээр будав.

7 см х 11 см харьцаатайгаар 25 ширхэг биетэй цаас бэлдэж бүгдийг нь Distress Ink тамганы өнгөөр уусган будав.

Сар өдрүүдийн цифрийг хийхийн тулд 1-12 хүртлэх  тооны цифрийг бичгийн цаасан дээр хэвлэж, цаасны хутгаар үсгүүдийг ухаж аван цоолбор бэлдсэн. Харин сар гэсэн үгтэй цоолборыг Жүли бэлдэж өгсөн. Эдгээрийг будсан цаасан дээрээ тавьж байгаад манайд шинээр ирсэн Distress Oxide тамганы өнгөөр мөн л  уусган будлаа. Дараа нь эдгээрийг нуруулдаж цоолдог нүхлэгчээр нүхлэв.

Зөвлөмж: Distress Oxide тамганы өнгө нь ямар ч өнгөн дээр яг өнгөөрөө гардгаараа давуу талтай бөгөөд шохойлог, матт гадаргуу үүсгэдэг.

Ингээд бэлэн болсон сар, өдрүүдээ календарийнхаа эх биенд нь хийснээр ширээний календарь минь бэлэн боллоо.

Өнөөдрийн урлалаас хамгийн их таалагдсан зүйл бол Distress Oxide тамганы өнгө байлаа.  Та ч гэсэн үүнийг аваад туршаад үзээрэй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Танд сонирхуулах өөр урлал