Өдөржин Наадах Гоё Доо 2

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/06/01

Та бүхэн машин зам хийсэн өмнөх блогийг маань санаж байна уу?

Хэрвээ танилцаж амжаагүй бол танд товчхон танилцуулая. Аргелит дээр хүссэн загвараа  харандаагаар бүдүүвч зураад дараа нь бүдүүвч зургийн дагуу зам, ногоон зүлэг, далайн эрэг зэргийг өнгөөр ялган акрилан будгаар будаж өгсөн байгаа.

Гол онцлох техник маань 1 үйлдэлтэй хагардаг лакыг ашиглан далайн эргийн элсийг илүү өвөрмөц бүтээж өгсөн. Илүү тодорхойг та өмнөх блогоос маань уншин танилцаарай.

Харин энэ удаа замын тэмдгүүд, мод хийх аргачлалыг танилцуулая.

  • Хатуу цаас
  • Аргелит хавтан
  • Модон савх
  • Хуйлмалын цаас
  • Акрилан будаг
  • Цавуу
  • Бийр
  • Шүдний чигчлүүр мод
  • Цаасны хутга

Моднуудаа хийхдээ Жүлигээс аргелитаар жижиг мод зүсч өгөөч гэж хүсэлт тавилаа. Учир нь Жүлид цаас, мод зэргийг зүсэх зориулалттай электрон багаж байдаг бөгөөд моднуудыг бэлдэж өгсөн юм.

Модоо хоорондоо эвлэж орох боломжтой болгон цаасны хутгаар цав гарган зүсч өглөө. 90 градус зүсэх ёстой шүү! Анхааралтай зүсэхгүй бол мод маань далий, хөдөлгөөнтэй болчихно шүү.

Модоо будахаасаа өмнө сайн зүлгүүрдэж цэвэрлээрэй. Би энгийн алимны мод будлаа. Та ямар төрлийн мод урламаар байна?

Харин замын тэмдгүүдийг хийхдээ модон савхыг 4 см хэмжээтэй хуваагаад тус бүрд нь зүлгүүрдээд будлаа.

Нарийн зураас жижиг хээнүүдийг шүдний чигчлүүрний үзүүрээр, модон дээрх алим гэх мэт зүйлсийг чигчлүүрний араар төвөггүй зурчихлаа.

Мөн замын тэмдгийг тогтоохын тулд модны суурь хэсгийг хуйлмалын туузан цаасаар нягт ороож нааж өгсөнөөр тогтвортой дугуй суурьтай боллоо.

Энэ бүгдийг хийхэд маш сонирхолтой байлаа. Учир нь жижигхэн бяцхан хот маань амь орж байгаа мэт санагдаж байна. Хүү минь миний урласан бяцхан бүтээлүүдийг хараад хэрхэн баярлаж хүлээж авах бол.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд