Хүүхдийн хичээлийн шинэ жилийг тохиолдуулаад нэгэн гоё санааг дэвшүүлье. Хүүхэд багачууд эсвэл эцэг эхчүүд бид хүүхдийнхээ тоглоомыг өөрийн гараар хийж болно шүү дээ. Би энэ удаад хүүхдийн ой тогтоолт хөгжүүлэх тоглоом хийхээр боллоо.
- Картон цаас
- Americana Акрилан будаг
- Цоолбор
- Цаасны хутга
- Бэхжүүлэгч Лак
Ингээд та өөрийн гэсэн тоглоомтой боллоо. Одоо харин тоглоомоо тоглохын тулд танд мэдээж дүрэм нь хэрэгтэй билээ. Дүрмээ уншаад ой тогтоолтоо сайжруулан тоглоцгооё.
- Картуудаа хооронд нь холино.
- Доош нь харуулж эгнүүлж тавина.
- Дурын 2 картыг сөхнө.
- 2 ижил зурагтайг олсон бол өөртөө хадгална.
- 2 ижлийг олвол дахин сөхөх боломж гарна.
- 2 ижлийг олоогүй бол буцааж доош нь харуулж тавина.
- Ингэх явцдаа та картыг хаана байсныг болоод картан дээр байсан хээг тогтоож авна.
- Бусад тоглогчид сөхөх үед мөн картуудаа тогтоох боломжтой.
- Тоглоом бүх ижил картуудыг олоход дуусна.
- Хамгийн их ижил карт олж цуглуулсан нь хожино.
Бүх сэтгэгдлийг үзэх