Охидын Нууцыг Сонирхож Байна уу?

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/06/21

Би бага байхдаа гоё гоё цаасан дээр өөрийнхөө нууцыг бичээд хадгалах их дуртай байсан. Гэвч надад нууцаа хадгалах чамин сав ердөө байгаагүй болохоор байж байгаад л ахдаа нууцаа алдаад шоглуулдаг байсан сан. Тиймээс надтай адилхан сонирхолтой хөөрхөн охидод нууцаа хадгалах савыг хэрхэн хийх талаар танилцуулъя.

Модон хайрцгаа будацгаая!

Модон хайрцгаа акрилан будгаар порлон ашиглан товшиж будна. Дор хаяж 2-3 удаа давхарлаж будах ба завсар бүрд нь зүлгүүрдэхээ битгий мартаарай. Би хайрцагныхаа дээд суурийг илүү өнгөлөг байлгах үүднээс Apple green өнгөөр, бусад талыг Turf green өнгөөр будлаа.

Одоо decoupage хийх суурин дээрээ Cotton ball цагаан өнгөөр суурь тавин будна. Энэ нь decoupage хийсний дараа суурь ногоон өнгө гэрэлтэж харагдахаас сэргийлж өгнө. Ингээд охины нүүрээ Crystal glitter decoupage мидиумаар декупажлана. Декупаж хэрхэн хийхийг сонирхож байвал манай Decoupage course-ийг вебсайтаас маань сонирхоорой.

Одоо декупажилсан охиныхоо уруулыг Hydrangea ягаан өнгийн liquid pearl-ээр будлаа. Энэ нь охиныг улам хөөрхөн өнгөлөг болголоо.

Цэцгээ хэрхэн хийсэн бэ?

Зузаан цаас нь цэцгээ илүү 3D харагдуулах зорилготой бөгөөд үүнийгээ Punches ашиглан зүсэж, хэв гаргах зориулалттай punches ашиглан хээтэй болголоо. Зүсэж авсан хэвээ Distress oxide ашиглан уусгаж будлаа.

Ингээд харсан чинь цэцэг маань бага зэрэг өнгөгүй санагдсан тул Silver liquid pearl шингэн сувд ашиглан цэцгийн голд өнгө нэмлээ.

Ингээд бэлэн болсон цэцэгсээ охин үнэртэж байгаа мэтээр дүрсэлж Tacky тараган цавуугаар наалаа.

Хэрвээ та хайрцгаа илүү гоё өнгөлөг гялалзсан болгохыг хүсвэл Crystal glitter декупаж мидиумаа ашиглан хайрцгаа өнгөлж болно шүү. Энэ хайрцгийг тань илүү гоё гялалзсан болгож өгнө.

Ингээд энгийн нэгэн модон сав маань охидын нууцаа хадгалж болох чамин хөөрхөн хайрцаг болон хувирлаа. Та ч бас ийм хайрцаг хийж болно шүү. Танд амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд