Өхөөрдөм Оймсон Бамбарууш

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/01/03

Саяхан Эмма охин маань 8 насны төрсөн өдрийн баяраа тэмдэглэсэн юм. Төрсөн өдрийн баяр тэмдэглэх үйл ажиллагааг төлөвлөх үеэр уригдаж ирсэн зочин бүрт жижиг гарын бэлэг өгөхийг хүсч байлаа. Ингээд би хийхэд хялбар бас хямд төсрийг нь бодож оймсон бамбаруушууд хийхээр шийдсэн юм. Эдгээр бамбаруушууд хүүхэд багачуудын дуртай тоглоомуудын нэг болохыг баталсан юм!

  • Оймс
  • Sharpie маркер
  • Хурц иртэй хайч
  • Зүү утас
  • Чигжээс хийх хөвөн ноос юмуу хөвөн даавуу

Оймсныхоо дотрыг гадагш эргүүлээд өсгийг нь дээш байрлалтай хавтгай талаар нь дэлгэж тавина. Хар өнгийн sharpie marker-аар зураг дээр үзүүлсэнтэй ижил дүрс зурна.

Хурц хайчаар хайчилна

ТАЙЛБАР: бамбаруушны хөлийг хийхдээ оймсны өлмийгөөс өсгий хүртэлх хэсгийг хайчлаарай.

Бамбаруушны хөл, гар, чих болон толгойн орой хэсгийг тойруулж оёно.   Бамбаруушныхаа дөрвөн хэсэгт нь чигжээс хийнэ (толгой хэсэг, гол бие хэсэг болон 2 гаранд).

Бамбаруушныхаа толгой хэсгийг оёхдоо утасныхаа үзүүр хэсгийг бэхлэж оймсныхоо онгорхой хэсгийн амсрыг тойруулж ижил хэмжээтэй зайдуухан оёдол хийгээрэй. Утсаа алгуурхан татаж амсарыг 2см өргөнтэй болтол татна. Ингээд утсаа лав зангидаарай. Бамбаруушны бие хэсгийн онгорхойг тойруулж оёод толгой хэсэгтэй нь хамт дахин холбож оёно.

Одоо 2 гараа эх биетэй нь холбож оёно.

Саарал эсгийгээр зууван дүрс хайчилж аваад, Flexible Stretchable цавуугаар бамбаруушныхаа нүүрэн дээр наана.

Хамар хийх товчнуудаа цавуудна, Sharpie-аар бамбаруушныхаа амыг зурж тэмдэглээрэй.

Эцэст нь  хөдөлдөг нүдийг нааснаар бамбаруушны нүүр хэсгийг хийж  дуусна.

Үүнээс цааш та өөрийн хүсснээр чимэглэж болно!

  • Та бамбаруушдаа тэмдэг хийж өгч болно: Хуванцар таг, даавуу эсвэл ноос ашиглаж үзээрэй.
  • Бамбаруушныхаа хүзүүнд тууз зүүж өгсөн ч болно
  • Хэрэв таньд илүү оймс байгаа бол үүнийхээ хуруу хэсгийг авч малгай болгон хэрэглэж бас болно! Оймсоо хөндлөнгөөр нь тайрч, доороос нь хуйлаад малгайны нугалаа ч хийж болно

Та Тэдигээ онцлог шинж чанартай болгохын тулд юу хийж өгч чадах вэ? Манай фэйсбүүк дээр өөрийн хийсэн Тэди-ний зургаа оруулахаа бүү мартаарай.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд