Өмдөө Өөрөө Чимэглэе

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/06/12

“Зун цаг, зун цаг гоёхон доо

Зугаатай цэнгэлтэй гоёхон доо…” Зун цаг ирлээ манайхан одоо уйдсан хар хүрэн бараан өнгөнөөсөө салж зуны өнгөлөг хувцсандаа орцгооё би өөрийн хувцсанд зуны уур амьсгал оруулах үүднээс өмднийхөө халаасаа чимлээ.

Яаж хийснийг хараад дагаад хийгээрэй.

  • Sosoft (Өнгө: White, Red pepper, Tangerine, Bright yellow, Bright avocado, True blue, Primary blue, Dioxane purple)
  • Цаасан скотч
  • Порлон
  • Бийр
  • Шугам
  • Харандаа

Өмдөө угаалгын машинаар эсвэл гараар хувцас зөөлрүүлэгч ашиглахгүйгээр угааж бэлдэнэ.

Төмөр товчоо будаг болгохгүйн тулд утсаар ороож хамгаална.

Бусад хэсэгт халаасаа тойруулаад цаасан скотч нааж бэлдэнэ.

Шугам харандаагаар 7 хэсэгт жигд хувааж цаасан скотчоо нааж бэлдэнэ.

Өнгө өнгийн будгаа товшиж будахын өмнө заавал цагаан суурь будаг тавиарай.

Хатсаны дараа улбар шар өнгөө жигд 3 удаа давхарлаж товшиж будна. Энэхүү дарааллаар бүх өнгөнүүдээ хийгээрэй.

Нэмэлт бяцхан чимэг оруулахын тулд шувуу нэмж бийрээр зурсан юм.

Ингээд та өнгөлөг гоё өмдөө өмсөөд гадуур сайхан зугаалаарай. Нэмж хэлэхэд миний халаасны хэсэг  будагны толбо болсныг дарж чимэглэсэн шүү. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд