Өнгө Өнгийн Цэгээр Өөрийгөө Баясгахуй

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/01/17

Энэ удаад би металлаг болон энгийн будгуудаар том жижиг цэг тавьж хэрхэн зураг зурж болохыг олж мэдсэнээ та бүгдтэй хуваалцахаар шийдлээ. Цэгээр зураг урлал хийх нь маш хэмнэлттэй бөгөөд мандал хээг хийх хамгийн зохистой арга юм. Мандал хээний бэлэгдэл нь тасралтгүй үргэлжлэх бөгөөд Монголчууд болон Ази тивийн олон ард түмэн зураг урлалдаа ашиглаж ирсэн байдаг. Ингээд хэрхэн хийснээ тайлбарлая.

30х30см аргиллитыг хараар будаж бэлдэнэ

Зурагт үзүүлсний дагуу голд нь огтлолцуулан 8 хуваан харандаагаар зурна.

Хамгийн бүдүүн савхны араар зураасны огтлолцол дээр нэг удаа цэглэнэ. Арай нарийн савхны араар зурааснууд дээр таарахаар цэглээд, шүдний чигчлүүрийн араар хагас дугуйруулан 4-5 цэглэнэ. Дараа нь дахин өөр өнгөөр том цэг тавина. Түүнийгээ тойруулан дунд зэргийн болон жижиг савхны үзүүрээр цэглэнэ.

Том цэгийг тойруулан цэглэхдээ эхлээд дунд зэргийн цэгийг зураасан дээрээ цэглээд 2 талаар нь жижиг савхаар 4, 4 цэг тавина.

Зураасны дагуу цэг тавихад голоосоо холдох тусам дэлбээ хооронд зай үүсэх бөгөөд тэр зайгаа адил өнгийн цэг тавих замаар ахин шинэ дэлбээ үүсгэн зураарай. Өөрөөр хэлбэл анх 8 дэлбээтэй байсан бол 8 дахь эгнээндээ 64 дэлбээтэй болсон байгааг та анзаарч байгаа биз ээ.

Дээрх урлалыг хүн өөрийнхөөрөө яаж ч баяжуулан хийж болох бөгөөд тухайн өнгийнх нь шигтгээгээр ч гоёж болох юм. Ингээд таны урлалд амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд