Энэ жил Жэйсийн ажилчид бид хоорондоо “урлалын дэвтэр”-ээ өөр нэгэн шинэ сэдвийн дор үргэлжлүүлэн хийхээр боллоо. Ямар сэдвээр вэ гэдгийг нь та гарчигнаас минь таасан байж болох юм. Жүли маань бидэнд зөвхөн ӨВӨЛ, ЗУЛ САР, ШИНЭ ЖИЛ гэсэн сэдвийн хүрээнд дэвтэртээ нэр өгч, чимэглэх даалгавар өглөө. Ингээд урлалдаа урагшаа, манайхаан.
Шинэ туршилт – Gelli Plate
Жүли гэртээ Gelli Plate буюу цэлцэгнүүрэн хавтгай (би хувьдаа энэ бүтээгдэхүүнийг ингэж нэрлээд байгаа юм) хийж, үүнийг ашиглаж дэвтрийнхээ хавтасыг хэрхэн хийж болохыг харууллаа. Энэхүү цэлцэгнүүрэн хавтгайг гэрийн нөхцөлд хэрхэн хийх аргын талаар удахгүй та бүхэнтэйгээ хуваалцах болно. Би өөрийнхөө дэвтрийн хавтасыг хийхдээ зургийг нь авч чадаагүй тул Наараа хэрхэн хийснийг сонирхуулахаар шийдлээ. Танд хэрэгтэй зүйлс гэвэл
- Gelli Plate
- Акрилан будгууд
- Gel medium
- Өнхрүүш
- Бичгийн цаас
- Хавтас хийх зориулалттай А5 хэмжээтэй зузаан цаас – 2ш
- Дэврийн хуудас хийх цаас
- Херма цавуу
- Tacky glue цавуу
Gelli Plate-д дурласаан
Gelli Plate дээр өөрийн сонгосон акрилан будаг, болон gel medium-аас дусаагаад зориулалтын өнхрүүшээр будгаа нийлүүлнэ.
Хавтасаа хийцгээе
Энэ мэтчилэн бид бүгдээрээ дэвтэрээ хавтаслах цаасаа гаргаж авсан. Би өөрийнхөө хавтасыг хэрхэн бүрснээ танилцуулъя. Хатуу цаасан дээрээ херма цавуу түрхээд нөгөө цаасаа наагаарай.
Эргүүлж харуулаад үлдсэн талыг нь давуулан наагаарай. Энэ янзаар мөн доод талыг нь бас наах хэрэгтэй шүү.
Хэн хэн өвлийн ямар сэдвээр дэвтрээ урласныг хамтдаа харцгаая
Харин бусад маань ямар сэдэв сонгож, яаж урласныг хамтдаа харцгаая.
За энэ хүрээд бидний өвлийн тойрон дамжуулах урлалын дэвтрийн эхний хэсэг өндөрлөж байна. Дараагийн блогоороо эхний хуудсуудыг хэрхэн яаж хийснийг танилцуулах болно.
Магадгүй та ч гэсэн хэн нэгэнд зориулж эсвэл зүгээр л урлал хиймээр санагдвал өөртөө дэвтэр нээгээд урлалын “тэмдэглэл” хөтлөөрэй. Бид таны урлалын дэвтрийг харахдаа баяртай байх болно