Өөрийн Чимсэн Цүнхээрээ Гангарая!

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/09/16
  • Ямар нэг будаж чимэглэх даавуун цүнх, хувцас, даавуун тор гэх мэт (ямар ч зураг бичэггүй байвал дээр нь маш их гоё зүйлсийг хийх боломжтой болно шүү)
  • Sosoft будаг (дурын өнгө)
  • Миний ашигласан sosoft будаг бол primary yellow DSS37 –цайвар шар
  • Bright Azalea DSS73 тод ягаан
  • Stencil буюу цоолбор (өөрийн чөлөөт сэтгэмжээр зурж ч болно)
  • Зургийн нарийн болон бүдүүн үстэй бийр, мөн порлон ашиглаж болно.
  • Цаасан скотч-энэ нь таныг будаж байх үед будаг ийш тийшээ халих, хүсээгүй газар будагдах мөн цоолбор ашиглаж байгаа нөхцөлд цоолбороо хөдлөх гэх мэт зүйлээс хамгаалдаг.
  • Будаг маань даавууны онцлогоос шалтгаалан будаг даавуулуу шингэдэг болохоор үүнээс сэргийлэхийн тулд ашиглах картон цаас болон үүнийгээ бүрэх гялгар уут хэрэгтэй.
  • Будагаа дусаах жижиг нэг удаагийн таваг эсвэл гялгар уут

За ингээд даавуун цүнхээ будаж эхэлцгээе!!!

Зөвлөмж: Будах гэж яарч огтхон ч болохгүй шүү. Хамгийн гол нь яаж будвал гоё болох вэ мөн өөрийн гэсэн өвөрмөц design-аа сайн бодож төлөвлөөд хийх нь чухал шүү.

Будаж өөрчлөх зүйлээ бэлдэнэ. Миний хувьд даавуун цүнх будахаар болсон.

Өөрт хэрэг болох зүйлсээ бэлдэж базаана.

Цүнхэн дотроо будаг ар талд нь гарахаас сэргийлсэн картон цаасыг хийнэ. Хийсэн картон цаасаа будаг бүрэн хаттал битгий аваарай.

Design-аа бодож төлөвлөсний эцэст Stencil буюу цоолборыг ашиглахаар болсон. Цоолбор дээрээ цаасан скочоо дээд болон доод 2 тал дээр нааж цоолборыг хөдөлгөхөөргүй болгоно.

Дүрснийхээ ирмэг хэсгээр нь ягаан өнгөөр доторх хэсэгт нь шар өнгөөр будсан. Шар өнгөөр будахдаа ягаан өнгөтэйгөө бага зэрэг уусгах маягаар будсан. Цоолбор ашиглаж байгаа нөхцөлд будгаа дээрээс нь порлоноороо товших маягаар түрхэнэ гэдгийг анхаараарай. Ер нь будгийг түрхэхдээ товшиж будвал илүү амар байхаас гадна будаг хальж цоолбор доогуур орон таны цүнх хүсээгүй хэсэгт будагдахаас сэргийлдэг.

Цүнхний маань гол хэсэг бэлэн боллоо. Мэдээж бүрэн хатахаас нь өмнө цоолбороо маш болгоомжтойгоор салгаж авна.

Цүнхний доод ирмэгээр мөн л цоолбор ашиглаж хээ гаргахаар болсон. Цоолбороо хөдөлгөхгүйн тулд цаасан скоч ашиглаж дээд хэсгээр нь наана. Цаасан скочийг наахад таны даавуу огтхон ч гэмтэж муухай болохгүй учир санаа зоволгүйгээр наагаарай. Энэ удаа би зургын бийр ашиглахаар боллоо. Учир нь миний сонгосон цоолбор маань будахад бага зэрэг нарийн ажиллагаа шаардах болохоор бийрийг сонгосон. Бийрээр ямар ч нарийн хээг хүссэнээрээ будаж болно шүү дээ. Ингэхдээ будгаа устай хольж бага зэрэг шингэн болгож байгаад будна. Яг л усан будгаар яаж буддаг билээ түүнтэй адил зургын бийрээр будна.

Доод ирмэгт ашигласан цоолбороо дээд буланд ашиглаж бас нэгэн өвөрмөц дүр төрх үүсгэхээр шийдлээ. Зурагт үзүүлсэн шиг цаасан скочоо наагаад будгаа устайгаа хольж шингэрүүлээд бийрээрээ будна.

Ингээд эцэст нь будгаа бүрэн хатаах л үлдлээ. Будаг маань ерөнхийдөө хурдан хатдаг байгаа. Гэхдээ та 48-72 цагийн дотор будсан зүйлээ угаалгүйгээр байлгах хэрэгтэйг санаарай.

Миний чимсэн цүнх надад маш их таалагдсан та бүхэнд ч таалагдсан байх гэж найдаж байна.

Та бүхэн бас өөрийн хувцас цүнхээ Sosoft будгаар хүссэнээрээ янзалж чимсэн цүнхээрээ гангараарай.

Бүтээлч та бүхэнд амжилт хүсье!

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд