Өөрийн Гараар Хийсэн Дугтуйтай Цагаан Сараар Золгоцгооё

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/02/16

Цагаан сар дөхөж ирэхээр эгэл жирийн хэвлэсэн дугтйнууд гадуур их зарагддаг бол би энэ удаа өөрөө хийж үзмээр санагдав.

  • Цагаан хатуу цаас
  • Фломастер шүршигч
  • Өнгөгүй тамганы өнгө
  • Халуунаар төөнөгч багаж
  • Товойлгодог нунтаг
  • Хаан хатан сүйхийн тамга
  • Дугтуй хийгч хавтан
  • Нугалагч багаж
  • Цоологч
  • 2 талтай скоч
  • хайч

Таны хатуу цагаан цаас маань дугтуй хийхийн тулд тэг дөрвөлжин хэлбэртэй байх хэрэгтэй.

Манай мөнгө маань 15*7 см юм. Гэхдээ би хэмжээнээсээ арай бага зэрэг илүү хэмжээтэй дугтуйгаа хийхээр боллоо. Номын зааврын дагуу заасанчлан миний хэмжээ нь 19*9 байхад би хавтан дээрээ “С” болон “J” дээр ором гаргах болно.

“С” ором маань хоорондоо паралель байх ёстой шүү. Дараа “J” ором мөн адил байна.

Илүү үлдсэн бяцхан булангуудаа хайчилж авна.

Ором гарсан хэсгүүдээ нуглагч багжаараа нугална.

Үзүүр хэсгээ цоологчоор хээ үүсгэж цоолно.

2 талтай скочоор дугтуйгаа нийлүүлж наана.

Дугтуйныхаа доторх илүү хэсгийн хээ үүсгэн хайчилж авна.

Фломастер шүршигч ашиглан 3 өнгөөр шүршинэ.

Хаан хатан сүйхийн тамгаа өнгөгүй тамганы өнгөөрөө тамгалаад товойлгодог нунтагаа цацаж халуунаар төөнөгч багаж халаана.

Ингээд би Цагаан Сараар золгох дугтуйтай боллоо.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал