Шинэ гэрт нүүж ирээд хийх гар урлалын санаанууд зүгээр л ундарч байна. Гэхдээ бүх хайрцгаа задалж амжаагүй тул хялбар бяцхан зүйлээр эхлэхээр шийдлээ. Хөргөгчний соронзон наалтыг яаж хийснээ үзүүлье.
- Americana Decoupage Декупажны мидиум (Төрөл: satin)
- Aleen’s Tacky Glue Цавуу
- Americana Акрилан Будаг (Өнгө: black, warm white, buttermilk, bright orange)
- Dazzling Metallic Металлаг өнгийн Будаг (Өнгө: gold)
- Magikote
- Вааран хэлбэртэй хөөсөнцөр polystyrene
- The Ultimate Цавуу
- Сальфетка
- Соронз
- Бийр
- Порлон
- Слайдан цаас
- Зүлгүүр
Цагаан акрилан будгаараа порлон ашиглан сууриа товшиж будна. Мэдээж дараагийн давхраа түрхэхээс өмнө зүлгүүрдэнэ.
Сатин декупаж мидиумаар сальфетка нааж өгнө. Наахдаа нэг чиглэлээс нөгөө чиглэл рүү хийгээрэй. Жишээ нь: зүүнээс баруун тийш гэх мэт.
Вааран хэлбэртэй хөөсөнцрөө наахаас өмнө Magikote мидиумаа түрхэж хөөсөнцрөө гөлгөр болгоод, дараа нь улбар шар өнгөтэй акрилан будгаар будна.
Дараа The Ultimate цавуугаар соронзоо нааж тогтооно. Энэ соронз маань өөрөөсөө цавуутай ч найдвартай сайн барьцтай байлгахын тулд би нэмэлт цавуу хэрэглэсэн.
Эцэст нь 3D загвар үүсгэж буй үлдсэн бэлдцээ нааж өгнө. Ваарыг Aleen’s Tacky Glue цавуугаар наасан бөгөөд харин хоёр шувуугаа 2 талтай хөвөн цавуугаар наасан шүү.
Ингээд би гал тогоонд чимэг болж буй соронзон наалтаа хийчихлээ. Өөр юу хийж болох вэ? Танд ямар санаа байна?