Өөртөө Сануулъя

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/06/23

Таны ширээний анд юу вэ? Магадгүй компьютер, ном эсвэл тэмдэглэлийн дэвтэр байж болох юм. Тэгвэл миний хувьд өнөөдөр юу хийх вэ гэсэн хяналтын жагсаалт маш их хэрэг болдог. Харин тэр болгонд цаас үрж бичиж байхаар шохойн самбар болдог будгаар нэг бяцхан самбар хийгээд авсан шүү.

Ингээд яаж хийснээ танд танилцуулъя.

Chalkboard Paint Шохойн самбар болгогч будаг (Өнгө: Нэл ягаан)

Multi surface Бүх төрлийн гадаргын будаг (Өнгө: Black tie)

The Ultimate Цавуу

Tacky Glue цавуу

Cuttlebug Ногоон Машин

Sharpie Маркер

Аргиллитан хавтан

Curio машин

Хатуу цаас

Цаасны хутга

Шугам

Бийр

Шохой

Аргиллитан хавтангаа 15*31см цаасны хутгаар жигд зүсэж бэлдэнэ.

Cuttlebug Ногоон Машинаар хатуу цаасаа 2,5*2,5см хэмжээгээр зүсэж бэлдэнэ.

Хатуу цаасаа Tacky Glue цавуугаар 3 давхарлаж наагаад бас модон дээрээ хэмжиж байгаад эгнүүлж наана.

Шохойн самбар болдог будгаар бийр ашиглан 3 давхарлаж жигд түрхэнэ.

Зөвлөгөө:  Самбар болдог будаг хэрэглэх үед давхарлахдаа дундуур нь заавал 1 цаг хатах хугацаа өгөөрэй. Эхлээд баруунаас зүүн чиглэлээр түрхсэн бол дараагаар нь харин дээрээс нь доош чиглэлээр түрхэж өгөөрэй.

Самбар болдог будгаа гүйцэд будсаны дараа 24 цаг заавал хатаах хэрэгтэй шүү.

Самбар дээрээ тэмдэглэл бичихээсээ өмнө нэгэн жигд шохойдоорой.

Sharpie Маркераар хүрээнүүдээ жигд зурж өгнө.

Муу хавтан эсвэл зузаан цаасаар өлгүүр хийнэ.

Сүүлд нь The Ultimate Цавуугаар хавтангаа модон дээрээ наана.

Шохой байнга хайж гүйхийн оронд би шохойгоо тавих бяцхан суурь хавтанг хатуу цаасаар Curio машинаар зүсэж бэлдээд наасан юм.

Ингээд та цаасаа хэмнээд шохой хэрэглээд тэмдэглэл хийгээд байгаарай. Танд амжилт хүсье.

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд