Өрнө Дорнын Соёлыг Хөгжмийн Аязаар Илэрхийлье

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/01/04

Мэдээж энэ удаагийн урлал бол Сараагийн маань “Хөгжмийн ертөнцөөр аялцгаая” сэдэвт тойрон аялах дэвтрийг чимэглэх байлаа. Би энэ хуудсаараа юуг илэрхийлэх гэж хичээсэнг та шууд хараад мэдэж болох байх. Харин гол урласан техник маань танд шинэлэг санагдаж магадгүй.

Жүли бидэнд энэ техникийг зааж өгсөн бөгөөд та энэ техникийг сурсанаар арын фон урлах шинэ аргад суралцах юм.

Жэссо түрхсэн цаасан хуудас дээрээ Distress ink тамганы хар өнгийг ашиглаж шулуун зурааснуудаа тамгаллаа. Би бэлэн тамга ашиглаж энэ зураасуудаа тамгалсан харин та шугамдаад зурсан ч болно шүү. Гол нь Distress ink эсвэл Distress маркер ашиглаарай.

Зурсан шугамууд дээрээ хар Distress ink тамганы өнгө, бийр ашиглаж ноот зурлаа.

Glazing мидиум, ус, Buttermilk өнгийн акрилан будгаа зурагт үзүүлсэн хэмжээгээр холиод, өргөн багс ашиглаж ноот бичсэн шугамтай хэсэг дээр дээш доош чиглэлтэйгээр түрхэнэ. Акрилан будгаа Glazing мидиумтай хольсон учраас акрилан будаг маань нэвт гэрэлтдэг шинж чанартай болж таны тамгалсан хээ дүрснүүд будагны тань цаанаас бага зэрэг харагдаж байна.

Зөвлөмж: Тамгалсан хээ дүрс тань дээрх хольсон зүйлсийг түрхэх үед сарниж уусалттай эффект үүсгэж байгааг та харж байгаа байх. Энэ техникийн гол зорилго нь тод бус уусалттай дүрсийг үүсгэж үндсэн зургийнхаа агуулганд нэмэлт утга өгөх фон болж байгаа юм. Мөн Glazing мидиум, ус, акрилан будгийг холихдоо акрилан будгийг маш бага хэмжээгээр ашиглаарай.

Будгаа хатсаны дараа Distress Oxide тамганы өнгүүдээр дээрээс нь хэсэгчилэн будаарай. Distress Oxide тамганы өнгө усанд исэлдэх урвалд ордог учраас дээрээс нь ус цацаж өгвөл илүү тодорч, өвөрмөц эффект үүсгэх болно.

Эцэст нь Extreme Sheen акрилан будгийн алтлаг өнгөөр өөрийн дуртай хөгжмийн зэмсэгүүдээ зурлаа. Мөн дуртай аязнуудынхаа нэрийг ч бичлээ.

Хамгийн гол илэрхийлэх гэсэн техник маань арын фоныг хэрхэн өөрийн хүссэнээр уусалттай бөгөөд өвөрмөц харагдуулах вэ гэсэн санаа байлаа. Энэ техник маань өөрөө их өвөрмөц гоё техник учраас хичнээн замбараагүй зүйл хийсэн ч гоё болж чадна шүү.

Та туршаад үзээрэй. Амжилт.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд