Ороолтоороо Гангаръя

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/11/04

Даавууны зориулалттай олон будаг, маркер ашиглаж үзснээс хамгийн энгийн амархан нь энэ удаагийн урлал байлаа.

  • Хар даавуун ороолт
  • Цагаан өнгийн Zig Fabricolor даавууны маркер
  • Индүү

Энгийн цулгуй хар ороолтоо хэрхэн чимсэнээ танд танилцуулъя.

Zig Fabricolor маркер маань хар, цагаан өнгийн сонголттой байдаг.

Зөвлөмж: Маркераар бичихдээ сайн сэгсэрээд хошууг нь дарж өгсөнөөр будаг нь шахагдаж гардаг шүү. Энэ маркер нь нарийн гардаг тул шүлгээ 2-3 удаа давхарлаж бичсэний дараа бичвэр маань илүү тод мөн өргөн болсон.

Хар даавуун ороолт дээр цагаан маркераараа хүссэн зүйлээ бичив. Миний хувьд Монгол бичгээр Д.Нацагдорж “Монголын Түүх” өгүүллийн төгсгөлийн шүлгийг бичлээ. Хэрвээ та далий бичих гээд байвал цагаан шохойгоор даавуун дээрээ шугам үүсгээрэй. Шохой маань ороолтыг угаах үед арилах тул санаа зовох зүйлгүй.

Харин маркераар бичсэн шүлгээ бэхжүүлж угаахад арилдаггүй болгохын тулд халуун индүүгээр индүүдэх шаардлагатай. Хэт халуун биш индүүгээр уургүй тохиргоон дээр нь тааруулаарай.

Ингээд та цорын ганц болох өөрийн урласан ороолтоороо гангараарай. Миний хувьд шүлэг л бичсэн төдий харин та юу урламаар байна. Мэдээж танд илүү содон шинэлэг санаа байгаа байх. Таны урлалд амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд