Оросын Хохломаг Өөрийн Гараар Урлацгаая

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/04/14

Би энэ удаад та бүхэндээ Оросын зураг урлалын бас нэгэн төлөөлөл болох хохломаг манай дэлгүүрийн акрилан будгаар хэрхэн хийж болох талаар мэдээлэл хүргэхээр шийдлээ. Энэ урлал нь олон төрлийн зурлага дээр суурьлагдах бөгөөд үүнд бийрний хэлбэр их чухал байдаг юм байна. Түүнчлэн алтлаг шар, хар, улаан өнгүүд хохломагийн гол өнгүүд болох ба нэмэлтээр өөр өнгүүд орж болох юм.

Гамбанзыг сайтар угааж хатаана.

Гамбанзандаа хүрээ гаргахын тулд харандаагаа 2 савхны хамт зурагт үзүүлснээр холбож скочдоод зурж хүрээгээ гаргана.

Жимс, навч болон цэцгийг өөрийн үзэмжээр зурна.

Зурсан хэсгээ үлдээж хоорондох хар өнгийн акрилан будгаар будна.

Захын зураас хүртэл жигдхэн будаарай.

Одоо жимсийг улаан өнгөөр будаж үлдсэн хэсгийг нь алтлаг өнгөөр будна.

Нарийн бийрээр голын ишний дагуу том жижиг навч зурахын тулд хэсэг хугацаанд сургуулилт хийгээрэй. Харин жижиг навчийг чимэглэл хийхдээ ашиглаж болох юм.

Савхны үзүүрээр зурагт дүрсэлсэн багц жимс хийж болох юм. Ингэхдээ савхны үзүүрийг будагт дүрээд цэглэж эхлэх ба савхан дахь будгаа дуустал цэглэхэд томоос жижгэрсэн олон жимс гарч ирдэг. Мөн шүдний чигчлүүрийг энэ аргаар ашиглан гүзээлзгэний үрийг хийж болох юм.

Дээрх аргаар гол ишээ дагасан навч болон гүзээлзгэний зургаа чимэглэнэ.

Савх болон шүдний чигчлүүрээр цэглэх аргаар өөр хээ ч гаргаж болох юм.

Хүрээнээс бага зэрэг зайтай байхаар бодож жижиг навч болон багц жимсээр зургаа чимэглээд хамгаалах гадаргуу үүсгэхийн тулд лакдана.

Ингээд таны гал тогооны өрөөгөө чимэх урлал бэлэн боллоо. Үүнийг та зөвхөн гамбанз биш өөр юун дээр ч зурж болно шүү. Танд амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд