Полимер Шавар Гэж Юу Вэ?

page setup instructions

the left hand column on this page is divided into left and right portions

They are each set with the responsive settings tab to behave correctly when on a small screen

The coloumn setting withing each ROW need css class setting to be “left-column-left” and “left-column-right”

When moving things around make sure they retain the correct settings.

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/10/29

Өнгийн шавар нь маш олон төрөл байдаг боловч тэр бүр  полимер шавар байдаггүй. Зарим төрөл нь “хуурай-агаарлаг” шинжтэй бөгөөд зарим төрлийг нь полимер шаврын адилаар “пийшинд хатаадаг”.  Зарим шаврыг нойтон үед нь хэрэглэдэг бол зарим нь тун хатуугаараа байдаг. Бас зарим шавар нь хавьгүй зөөлөн бөгөөд ажилд ашиглахад хялбар боловч олон жижиг хэсгийн загварыг нарийвчлан гаргах боломжгүй.

Тэдгээр шаврын төрөл нэг бүр нь өөрийн гэсэн онцлогтой , тухайлбал зарим шавар нь хүүхдэд илүү тохиромжтой. Jumping clay бол харьцангуй зөөлөн, хүүхэд хэрэглэхэд нэн тохиромжтой, хуурай-агаарлаг шинжтэй шаврын сайн загвар боловч нарийн загвар гаргах боломжгүй байдаг.

Полимер шавар бол PVC (нийлэг хуванцар/поливинилхлорид) резинээр хийсэн,  өвөрмөц(нарийн) төрлийн шавар юм. Энэ шавар нь таны хийх бүтээлд нарийн хэсгүүдийг урлах боломжтой болгодог хатуу шавар бөгөөд пийшинд хатаах үед бат бөх, хатуу болж, олон төрлийн төсөл, бүтээлд тохиромжтой, дуусгах хэсгүүд үүсгэнэ. Энэ шаврыг гоёл чимэглэлийн зүйлд илүү түгээмэл хэрэглэдэг бөгөөд мод, яс, оюу зэрэг олон төрлийн бодис, материалыг орлодог. Бас энэ шавар нь жижиг загваруудад нэн тохирох материал бөгөөд багаж, хэрэгслийн бариул, хээ угалз зэргийг хийхэд тохиромжтой.  Харин бага насны хүүхдүүдэд полимер шавар тохиромжгүй байдаг.

Брэндийн нэр:

Полимер шаврын олон брэнд үйлдвэрлэгчид  байдаг бөгөөд FIMO, PREMO, SCULPEY, KATO болон бусад брэндийг та сонссон байж магадгүй. Брэнд бүрийн шинж чанар нь хоорондоо бага зэрэг ялгаатай учраас полимер шаврын уран бүтээлч болгон тодорхой брэндэд голдуу дуртай байдаг. Харин хямд үнэтэй, голдуу брэндийн бус полимер шавраас болгоомжлох хэрэгтэй.  Тийм шавар нь дуусгах хэсгийг ижил үүсгэх боломжгүй, таны бүтээлийг төгс сайн болгох магадлал бага юм.  Ийм шаврыг хэрэглэхэд  илүү хэцүү бөгөөд таны хийсэн бүтээл хатсаны дараа цав гарах, хагарах эрсдэлтэй.

Шаврыг хэрэглэхэд бэлтгэх:

Савласан шаврыг задлах үедээ та нэлээд хатуу байгааг, бас хэвэнд оруулахад хэцүү байж магадгүй гэдгийг мэдэх байх. Гэхдээ та санаа зовних хэрэггүй. Угаас аливаа бүтээл хийх, ажилд хэрэглэхийн өмнө БҮХ полимер шаврыг ‘ажилд бэлтгэх’ хэрэг гардаг.  Шаврыг ажилд бэлтгэхийн тулд уян хатан болгох бодисыг шаварт бүхэлд нь сайтар холих хэрэгтэй бөгөөд үүний дараа шаврыг хэрэглэхэд бэлэн болдог.  Та тухайн шавраас бага зэрэг авч, хоёр гартаа нухаж үзээрэй.  Таны гарт байгаа шавар цөөн хэдэн минутын дараа бага зэрэг бүлээсэж, зөөлрөн, хэлбэрт оруулахад хялбар болно. Хэрэв шавар тань бага зэрэг үйрч байвал зөөлрүүлэгч бодис жаахан нэмж болно. FimoMixquick төрлийн зөөлрүүлэгчийг бид Fimo soft, эсвэл Fimo professional шаварт хэрэглэж байна.  Та энэ зөөлрүүлэгчээс бага зэргийг таслан авч өнгөт шавартаа хольж болно. Шаардлагатай бол дахин бага зэрэг нэмж хийж болох ч ихдүүлбэл таны хэрэглэх шавар хэт зөөлрөх эрсдэлтэй учир бага багаар нэмэх хэрэгтэй.

Шаврын машин ажлыг хялбарчилна:

Шаврыг гараар зөөлрүүлэхэд танд хэцүү байвал шаврын машин ашиглавал хавьгүй хялбар.  Ийм машин нь гоймонгийн машинтай төстэй БОЛОВЧ полимер шаварт хэрэглэсний дараа уг машинаа хүнсэнд ХЭЗЭЭ Ч дахиж хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Шаврын машины хамгийн зузаан тохиргоог ашиглан шавраа оруулбал сайн бэлтгэж зөөлрүүлэхэд голдуу 10 орчим дахин хангалттай. Хэрэв шавар зөөлрүүлэгч нэмж хийх хэрэг гарвал бага багаар, хэд хэдэн удаа нэмж хийж болно. Таны зорилго бол хэвэнд оруулахад үйрэхгүй, эсвэл ан цав гарахгүй шавар үүсгэх явдал юм.

Бусад багаж: Полимер шавраар ажиллах үед хэрэглэх бусад багаж хэрэгсэл нь акрилик өнхрүүш, хурц таслагч зэрэг юм. Таслагч болон хэвэнд оруулах бусад хэрэгсэл нь таны хийх ажил, төслөөс хамаарна.

Шавраа хатаах:

Та полимер шавраар бүтээлээ хийсний дараа бэхжүүлэхийн тулд, полимер шаврын саванд заасан хэмд, пийшинд хатаах хэрэгтэй. Таны хэрэглэсэн шаврын төрлөөс хамаарч, энэ хатаалтыг зөв хийвэл шавар тань бага зэрэг уян хатан болохын зэрэгцээ сайтар бэхжинэ. Мөн элсээр өнгөлж, зүлгэвэл хийж дууссан бүтээлийг тань илүү сайхан болгоно.

АНХААРАХ ЗҮЙЛС. Та пийшингийн халах хэмийг зөв хэмд тохируулах хэрэгтэй. Хэрэв полимер шавар түлэгдвэл хортой хий ялгардаг.  Харин энэ зорилгоор богино долгионы шарах шүүгээ ашиглах БОЛОМЖГҮЙ. Учир нь шавар тань түлэгдэнэ. Полимер шаврыг хатаахдаа конвекцийн пийшинд, шаврын саванд бичсэн хэмд хатаах хэрэгтэй.

Шаврыг хадгалах:

Шаврын сав, баглааг задалсны дараа тоос оруулахгүй байлгах, халуун орчин, нөхцлөөс хол байлгах нь чухал.  Лактай цаас, эсвэл сааран боодолтой (хүнс боох нимгэн пластик) байдаг учир цахилгаан товчтой, хуванцар жижиг сэндвич цүнх илүү сайн. Гэхдээ зарим пластик савнууд шавар доторхи уян хатан болгогч бодистой харилцан үйлчилж, шаврыг тань хэт наалдамхай болгох талтайг анхаарах хэрэгтэй. Дахин боловсруулалтын 2, 4, 5 дугаартай пластик савнууд голдуу (дахин боловсруулалтын логог савны ёроолоос харахад 3 сумтай гурвалжин байгаа. Дахин боловсруулалтын дугаарыг дунд нь бичсэн байдаг.) сайн тохирдог.

Олдоц:

Жэйс Криатив дэлгүүртээ бид Fimo Soft, Fimo Effects болон Fimo Pro шаврыг худалдаалж байна. Эдгээр нь олон зорилгоор ашиглах сайн шавар бөгөөд бид металл өнгөтэй, саатай, сувдан өнгөтэй зэрэг олон шаврыг цаг үргэлж бэлэн байлгахыг зорьж байна.  Хар, цагаан шаврыг хоёр стандартаар, арай томоор савлаж хүргүүлж байна. Та тэдгээр шаврыг хооронд нь хольж, өөрийн өнгөө үүсгэх бүрэн боломжтой бөгөөд үүсгэх өнгийн тоо хязгааргүй олон. (өөрийн хүссэн өнгийг гаргаж авах хязгааргүй олон боломж бий) Мөн манайд шавар зөөлрүүлэгч болон шаврын машин, өнхрүүш, таслагч, суурь машин зэрэг үндсэн багаж хэрэгсэл бий.

Энэ шаврын боломж дуусашгүй олон төрөлтэй:

Полимер шаврыг ашиглах үед туршиж болох олон арга техник бий. Та өөрийн хүссэнээр, маш олон янзаар материалыг хэрэглэж болох бөгөөд үлэмж олон хэлбэрийн үр дүнд хүрэхийн тулд өөр бусад бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэх боломжтой. “Энэ бол таны өөрийн уран бүтээлч чадварыг харуулах, уран бүтээл хийх, үр дүнд хүрэхэд сэтгэл сэргээм материал” гэж би үзэж байна.  Бид цаашдаа өөрийн блогийн ирээдүйн постуудад үлэмж их санаа, бодлоо хуваалцах, ихээхэн сонирхол, сэдэл, санаа төрүүлэхийг зорьж байна.

Бүх сэтгэгдлийг үзэх


Notice: Trying to get property of non-object in /homepages/8/d453795254/htdocs/SiteHome/wp-content/themes/jayscreative/library/shortcodes.php on line 685

Танд сонирхуулах өөр бараа

Танд сонирхуулах өөр урлал