Пергаментан Цаасны Ерөнхий Техник.

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/11/29

Энэхүү эрвээхэйг хэрхэн хийснийг та бүхэнд танилцуулъя. Эрвээхэйн дүрстэй тусгай хавтанг  пергаментан цаасны доор нь тавьж, гэрэлтүүлнэ. Пергаментан цаасаа скочоор тогтоовол хөдлөх аюулгүй байх болно. Товойлгогч багажаар дүрсээ товойлгоно. Цаас нимгэн учраас  хэтэрхий чанга дарж болохгүй.

Эрвээхэйн далавчны дээд талын хэсэгт өөр дүрсийг гаргасан байгаа. Дугуй дүрсийг жигд товойлгож өгсөн байгаа. Үүний тулд пергаментан цаасны доор порлонон хавтан тавиад, товойлгохдоо босоо хөндлөн зураасаар товойлгоно.

Дараа нь цаасаа тусгай хавтан дээрээ дүрсийг нь тааруулж тогтоогоод, зүүн үзүүртэй цоологч багажаар эрвээхэйн хүрээ нүх бүрийг хатгаж цоолно. Цоолохдоо багажаа эгц босоогоор нь бариарай.

Дараа нь дугуйруулж хайчилдаг хайчаар эрвээхийг хайчилж авна. Хайчлахдаа хайчныхаа үзүүрийг гаргасан нүхрүүгээ босоогоор хийгээд, хэвтүүлээд хайчилна. Энэ маягаар хайчилж дуусаад танд өвөрмөц ирмэгтэй содон эрвээхэй ашиглагдахад бэлэн болно.

Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд