Принглесийн хайрцаг болон хэсэг картон цаасаар Рапунзелийн цамхаг хийж бяцхан охиноо баясгах хичнээн сайхан амралт болохыг та мэдэх үү? Үүнийг хийхэд маш сонирхолтой бөгөөд танд үнэхээр таалагдах болно. Ингээд хэрхэн хийх аргыг толилуулъя.
- Giraffe цоолбор
- Modeling paste зуурмаг
- Принглесийн хайрцаг
- Картон цаас
- Акрилан будаг (Baby pink, Dioxazine purple, Leaf green, Bright yellow, Payne’s green, Buttermilk, Coffee bean)
- Суурь хийх аргиллитан хавтан
- Ultimate цавуу
Giraffe цоолборыг будсан саванд скочоор хөдөлгөөнгүй болгож наагаад Modeling paste зуурмагийг шпателаар түрхэнэ. Хатсаных нь дараа өөр газар дахин түрхсээр принглесийн бүх хэсгийг чулуугаар өрсөн мэт болгоно.
Картон цаасаараа цилиндр хийнэ ингэхдээ Ultimate цавуу ашиглаарай. Бас цонхны нүх гаргахаа битгий мартаарай.
Дээврээ хийж дууссаны дараа Dioxazine purple ягаан өнгөөр будаад цайвар өнгөөр бага зэрэг бууралтуулна.
Аргиллитан хавтанг зүсэж leaf green ногоон өнгөөр будаж, bright yellow шар өнгөөр энд тэнд нь цэглэхэд цэцэгт зүлэг мэт харагддаг. Суурин дээрээ цамхагаа наагаад цамхагийн доод хэсгийг ногоон будгаар будна.
Ингээд таны охиндоо өгөх бэлэг бэлэн боллоо. Цамхаг хийх миний арга танд таалагдсан гэдэгт би итгэлтэй байна. Танд амжилт хүсье.
Бүх сэтгэгдлийг үзэх