Сагс Хэрхэн Сүлжих Тухай

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/11/12

Уншаад дууссан сонингоо яаж ашиглах вэ гэж бодож байсан уу? Тэгвэл танд сайхан бүтээл хийх боломж байгаа шүү. Сагс хийгээд үз.

  • Сонингийн цаас
  • Нэхмэлийн зүү
  • Цаасны цавуу
  • Хайч
  • Американа Акрилан будаг

Хийх дараалал:

Сонингийн цаасыг 6-9 см өргөнтэйгээр ширхэгийн дагуу зүснэ. Нэхмэлийн зүүгээр нэг үзүүрээс нь эхлэн хуйлаад цаасны цавуугаар нааж тогтооно.

Хэр зэрэг том сав хийхээс шалтгаалан суурийн трубаны тоог гаргана. Тоог гаргахдаа багана хоорондын зай 1,5-2 см байхаар бодож ашиглах хэвээ тойруулан хэмжээ аваад тооцоолно. Эхлэхдээ трубануудаа хооронд нь зөрүүлж тавин өөр нэг трубагаар зөрүүлж тавьсан трубануудаа багцлан сүлжинэ.

2-3 тойруулан сүлжсэний дараагаар суурийн трубануудаа дан дангаар нь салган сүлжинэ.

Суурийн труба хооронд 2 см зайтай болоод ирэхэд багана болгон дээш босгож сүлжинэ. Ингэхдээ сагсны дотор талд хатуу зүйлээр хэв барин сүлжихэд сагс цэвэрхэн болж өгдөг.

Сагсныхаа өндрийг боллоо гэж үзвэл, сүлжиж байсан трубаны үзүүрийг баганы хажуугаар гаргасан зүүний тусламжтайгаар 2 үе доош татаж гаргаад илүүг хайчилж авна.

Хэрэв амсарыг тодосгохыг хүсвэл, баганаа арай өөр өнгөөр их биеийг даруухан өнгөөр будаарай. Харин тодосгохыг хүсэхгүй байвал сагсаа дууссан хойно нь будаж болох юм.

Сагсны амсарыг хийхдээ багануудаа ашиглаж болох юм. Ингэхдээ эхний баганыг дараагийн баганын араар тойруулан доош нугалана.

Бүх баганыг тийм маягаар нугалсны дараа эцсийн баганыг эхний баганын доогуур гаргаж ирнэ.

Одоо дахин эхний баганыг дараагийн баганын доогуур дээш нь нугална. Бүх баганыг ингэж нугалахад хээ болон харагддаг ба дуусгахдаа мөн л эцсийн баганаа эхний багананы араар дээш нь татаж гаргана .

Бүх баганыг дараагийн баганын хажуугаар гаргасан зүүний тусламжтайгаар доош татаж гаргаад илүүг тайрч авна.

Хийсэн сагсныхаа будгийг сэргээж будаарай. Илүү бөх бат болгохын тулд лакдах хэрэгтэй.

таньд амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд