Сайхан Наадаарай Ил Захидал

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/06/17

Наадмаар хэн нэгэнд дурсгалын зүйл өгч үзсэн үү?  Бидний ихэнх нь хаагуур явж юу үзэх, ямар хоол хийх талаар бодож маш завгүй болчихдог шүү дээ. Нэгэнт Монголын үндэсний их баяр наадам учраас та найз нөхдөө ч бас баярлуулж сэтгэл гаргасан дурсгалын зүйл урлаж өгөөрэй. Би та бүхэнд санаа өгөх ил захидал хийж үзлээ. Та ч бас дагаад хийгээрэй.

Хаммер цаасыг дуртай хэмжээгээр тайрч ижил хэмжээтэй нугалж ил захидлын их биеийг бэлтгэнэ. Хаммер цаасны нүүр хэсэгт цоолбороо тавиад Дистресс Инк тамганы өнгөөр будна. Ингэхдээ эрэгтэй дээлийг цэнхэрээр эмэгтэй дээлийг ягаанаар будна.

Би энд монгол дээлний загвартай ил захидал хийхээр зорьсон бөгөөд дээлний зах болон бүсийг саатай цаасаар  хийсэн. Харин эрэгтэй дээлэнд мөнгөлөг, эмэгтэй дээлэнд алтлаг өнгийн кнопоор товч хийсэн байгаа.

Сайхан Наадаарай тамгыг алтлаг болон мөнгөлөг өнгийн товойлгогч нунтаг болон Верса Марк ашиглан тамгалж, халуунаар төөнөгч багажаар товойлгосон. Үүнийгээ Херма цавуугаар тогтооно.

Ингээд таны найз нөхөддөө өгөх наадмын бэлэг бэлэн боллоо

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд