Санаанд Ормооргүй Санаа

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/09/13

Би сальфеткыг яаж ашигласан гээч? Сальфетка нь нимгэн хэврэг, үүгээр карт хийнэ гээд та бодоод үз дээ?  Боломжгүй гэж бодож байна уу? Тэгвэл би нэг арга үзсэн. Туршаад үзэхэд үнэн тасархай!  Ямар ч нугалаагүй маш гоё болсон.

Хатуу карт  дээр  гялгар уут, салфеткаа  тавиад индүүдээд үзээрэй. Тэгэхэд  гялгар уут нь хайлаад  хатуу карт салфетка хоёроо холбох цаавуу болж өгнө. Индүүдэхдээ дээр доор нь цаасаар хамгаалах хэрэгтэй гэдгээ битгий мартаарай!  Та индүүн дээрээ хайлсан гялгар ууттай байхыг хүсэхгүй л биздээ?

Тэгээд таны зураг бэлэн болно. Одоо хүссэн картаа урлаад үзээрэй!

Цагаа сайхан өнгөрүүлээрэй!

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд