Саинт Николас гэдэг өгөөмөр нэгэн хүн олсон бүх мөнгөө ядууст тараадаг байжээ. Тэрээр нэгэн Зул сарын баярын өдөр 3 охинтой ядуу айлын яндангаар ууттай зоос шидтэл зооснууд өнхөрсөөр зарим нь зуухны ойролцоо хатаахаар тавьсан оймсруу орсон байхыг тэр гэр бүлийнхэн олсноор яндангаар дамжин гэрт орж ирж бэлэг үлдээдэг Санта Клаусын түүх дэлхий даяар тархсан гэдэг. Чухам тэр бэлэг ордог оймсыг хийхээр оролдсоноо та бүхэндээ толилуулъя.
- ColourCraft даавууны будаг /өнгө: Scarlet, Emerald green/
- Нимгэн цаас
- Тортны цаас
- Индүү
- Оёдлын машин
- Тууз
Нимгэн цаасыг ColourCraft-н улаан болон ногоон өнгийн будгаараа будна. Pic
Будсан цаасаа хатсаны дараагаар нейлонтой даавуун дээрээ будагтай талаар нь тавиад дээр нь тортны цаас тавиад индүүдэхэд будаг даавуун дээр буусан байна.
Оймсны эх бие дээр улаан өнгийн утсаар модоо тойруулан хэрж тогтооно. Мөн туузаар дээд ирмэгийг дарж оёход оймс илүү өнгөлөг харагдах болно.
Оймсны тухай түүх танд таалагдсан бол хийгээд үзээрэй. Бас задгай зуух хийгээд дээр нь өлгөж болох юм. Та өөрөө хийсэн учир өөр хаана ч байхгүй урлал болох бөгөөд таны хүүхдэд хэзээ ч мартахгүй нандин дурсамж үлдээнэ гэдэгт та итгэж болно.
Бүх сэтгэгдлийг үзэх