Сарнайн Бут

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/05/27

Өрөөний чинь хана танд уйтгартай санагдаж ямар нэг сайхан зураг өлгөчихмөөр юм шиг санагдаж байна уу? Тэгвэл тамга ашиглан ханаа чимэх зураг хийгээрэй. Харин танд байгаа цэцэгтэй тамга том хэмжээтэй зураг хийхэд багадаад байна уу? Хэрэв тийм бол санаа зовох хэрэггүй. Таны 2 мөчиртэй сарнайг бүхэл бүтэн бут болгох техникийг би танд хэлж өгье. Та бас дээр нь зургаа хэрхэн жаазтай болгох аргыг сурч авах болно.

Бүтээл хийх цаасан дээрээ тамгална.

Жирийн бичгийн цаасан дээр дахин тамгалаад зургийг тойруулан хайчилж авна.

Хайчилж авсан дүрсээ бүтээл хийх цаасан дээр тамгалсан зураг дээрээ яг тааруулж дээр нь тавиад өөр газар ахин тамгална.

Давхарлаж тавьсан дүрсээ авахад урд нь тамгалсан зургийг давхардуулалгүй маш гоё шинэ салаа мөчир буусан байх болно. Энэ аргыг олон дахин ашиглавал та бүхэл бүтэн сарнайн буттай болох боломжтой юм.

Тамгаласан сарнайн бутыг Spectrum Noir фломастераар өнгө ялган будаарай

Зургаа улам аятайхан харагдуулахын тулд жирийн харандаагаар дэвсгэр хэсгийг будаж өгнө. Тэгээд хатуу картон цаасан дээр зургаа наагаарай.

Жааз Хийх

Зургандаа жааз хийхийн тулд хатуу цаасыг Boxer болон товойлгогч багаж ашиглан зурагт үзүүлсний адил мөр гаргаж түүнийхээ дагуу нугалж хийнэ.

Нугалж бэлдсэн жаазаа дүүргэхийн тулд хатуу картон цаасаар хүрээ хийж дотор талд нь наана.

Эрвээхэйн дүрстэй цоологч багаж ашиглан эрвээхэй гаргаж жаазан дээр нааж өгвөл бүтээлд чинь бас нэгэн чимэг болох болно.

Зургаа тогтоохоосоо өмнө жаазаа акрилан будгаар будаж эхлэнэ. Учир нь зурганд будаг хүрэх эрсдэлтэй байдаг.

Зургаа Жаазлая!

Жааз болон зурагны хооронд зай үүсгэхийн тулд нарийхан хатуу цаас бэлдэнэ.

Зурган дээрээ нарийхан хатуу цааснуудыг хүрээ болгон тараган цавуугаар нааж сайн наалдуулахын тулд хавчаараар хавчиж өгнө.

Зургаа жаазны дотор талд тааруулаад жаазаа гүйцээж наана.

Жаазаа гүйцээж будна.

Өнгө өнгийн Metallic Luste будгаар жааз болон эрвээхэйг будаж, харин саатай цавуугаар сарнайгаа тодосгоорой.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд