Савхины Будаг

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/03/07

Манайд зарагддаг Leather studio савхины будгийг туршиж үзлээ. Миний хувьд энэ будаг нь үнэргүй учраас харшил өгөхгүй хэрэглэхэд тохиромжтой санагдсан.  Хэрэв та хуучирч будаг нь халцарсан савхин эдлэлээ яаж сэргээхээ мэдэхгүй байгаа бол манай будгаас сонгон авч будаж хэрэглээрэй. Хэрэв манайд таны сонирхсон өнгө байхгүй бол өөр өнгүүдийг хооронд нь холин будаж болох юм. Миний хувьд бор өнгө хэрэгтэй байсан учраас улбар шар, ногоон, улаан өнгүүдийг ижил харьцаагаар хольж хайж байсан өнгөө гаргаж авсан. Будахдаа порлон ашиглахад будаг нь жигд тарж өгдөг.

 Будах дараалал:

Будах гадаргууг угааж хатаана.

Дуртай өнгөө гаргахдаа өнгүүдийг зохих хэмжээгээр хольж сайтар хутгана.

Будгаа порлонд шингээн гадаргуун дээрээ жигд товшиж будна.

Нэг цаг хүлээгээд дахин будна.

Дахин нэг давхарлан будахад арай тод болох ба 2 -3 дахин будахад хангалттай.

Харин би савхины будгаараа өөрийн хайртай арьсан цүнхээ өнгийг нь өөрчлөн шинэчилж үзсэн минь надад маш их таалагдлаа.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Танд сонирхуулах өөр урлал