Сэтгэлээс ургах хайр

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/02/09

“Хайр гэгч зүйл энэ хорвоод байдаггүй байсан бол манай дэлхий ертөнцөд хүн төрөлхтөн орших байсан болов уу” төсөөлөхөөс ч эмээж байгаа биз?

Тэгвэл …

энэ хайр гэгч агуу зүйл байсанаар бид нэгнээ өрөвдөн хайрлаж, үр хүүхдүүд минь энэ хорвоод мэндэлж, араатан амьтдыг хүртэл өрөвдөн энэрэх сэтгэл бидний зүрхэнд бий болдог шүү дээ. Олон эрдэмтэн мэргэн суут хүмүүсийн хайрын тухай хэлсэн үгс байдаг ч одоог хүртэл “хайр гэж юу вэ?” гэсэн асуултад зөвхөн нэг үгээр тайлбарласан нь ховор байдаг шүү дээ.

За тэгээд хайр гэдэг сэдэв яриад барагдашгүй өргөн сэдэв учраас нурших нь илүүц биз ээ.

Карт хийх

Үгээр хэлж болохгүй ч урлалаар дамжуулан илэрхийлэх боломж бас байгаа шүү дээ. Магадгүй хэн нэгэнд хайртай болчихоод хэлж чадахгүй байвал түүнд зүгээр л хайраа илэрхийлсэн карт урлаад өг. Тэр л лав зөвшөөрөх байхаа…

Энэхүү картаа хийхдээ би зүрхэн хэлбэртэй цоологч, хээтэй цаас, тамга /байхгүй бол өөрөө зурах/ мөн хэрма цаасны цэгэн цавуу ашигласан.

Хайртай хүндээ зориулан урлаж байгаа болоод ч тэр үү, юу хийх вэ яах вэ гэсэн асуулт надад төвөг учруулсангүй харин ч ундраад л байсан шүү.

Танай гэр бүлд аз жаргал хүсье!

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал