Сэтгэлийн Хүндэтгэл

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/05/20

Пергамэнтан урлал ашиглан хэд хэдэн карт хийснээс энэ карт илүү сэтгэлд минь дотно үлджээ. Урлалын сэтгүүл үзэж байхдаа энэхүү картны зургийг хараад үнэхээр хиймээр санагдлаа.

Англид ургадаг цагаан яргуй цэцгийн дэлбээлж буй нь шинэ эхлэлийг бэлгэдэхээс гадна бөхийн хүндэлж байгаагаар илэрхийлвэл  хэн нэгний сэтгэлийг сэргээх, тайтгаруулах, хүндэтгэх хүндэтгэлийг харуулсан мэт санагдана.

Пергамэнтан цаасан дээр дуурайлгаж зурахдаа цагаан харандаа ашиглаарай. Энэ картыг хийхдээ товойлгох, сэтэлж хайчлах, тамганы өнгөөр будах зэрэг техник ашигласан.

Арын фоны сувдлаг хар хөх өнгийн цаас нь уг картыг илүү тансаг болгож өгч байгаа юм. Мөн өнцгүүдийг хэт хурц харагдуулахгүйн тулд дотор талд нь мөнгөлөг хээтэй стикер дугуй өнцөг үүсгэн нааж өглөө.

Сэтгүүлээс харж хийсэн учраас зохиогчийн эрхийг зөрчихгүйн тулд яг таг дуурайлгүй өөрийнхөөрөө өөрчиллөө. Parchment Craft сэтгүүлийн 2015 оны дугаарт багтсан Mary G. Kerr дизайнаас сэдэв авч хийлээ.

Та энэхүү картаас санаа авч, бусдад хүндэтгэх сэтгэлээ илэрхийлэн карт урлаарай.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд