Шидэт Чимэглэлтэй Гацуур Мод

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/12/13

Шинэ оны баяр дөхөх үеэр оффис ажилтан хүн бүрийн ширээн дээр баярын уур амьсгал оруулах бяцхан гацуур болон бусад чимэглэлүүд олонтаа харагддаг. Гэвч ганц юм нь  дэндүү ижил загварын байх нь миний хувьд уйтгартай санагдаж байна. Иймээс өөрөө гацуураа хийж үзэхээр шийдлээ. Ийнхүү яаж хийснээ та бүхэнтэйгээ хуваалцаж байгаадаа баяртай байна.

  • Stickles саатай цавуу
  • Glue dots цэгэн цавуу
  • Чулуунууд
  • Тамга
  • Туузнууд
  • Модон хайрцаг
  • Модон савх
  • Цаасны хутга
  • Цоологч
  • Өнгийн харандаа

Цаасны хутга ашиглан модон савхнуудаа урт, богино болгон зүсч бэлдэнэ.

Савхнуудаа жижгээс томруу эгнүүлж Fast grab цавуугаар наана.

Цавуу нь хатаж савх нь тогтсоны дараа модоо Dazzling metallic glorious gold буюу боронзон алтлаг акрилан будгаар будна.

Агшдаг цаасан дээрээ Brilliance ink pad-тамганы өнгийг ашиглаж хүссэн зураг бүхий тамгаар тамгалаад өнгийн харандаагаар будна.

Heat tool-халуунаар төөнөгч багажаар хайлуулан агшаана. Агшаахаасаа өмнө агшдаг цаасандаа цоологчоор нүх гаргахаа бүү мартаарай

Бяцхан гацуур модондоо чимэглэл болгон нарийн ногоон туузаа Glue dots-цэгэн цавуугаар наан ороож тогтоогоорой

Гацуур модныхоо гол зүйл болох орой дээрээ Stickles-саатай цавуу ашиглан чимж гялалзуулаарай

Модон хайрцагныхаа голд гацуураа тогтоогоод чулуунуудаа асгана.

Гацуур модондоо агшсан бяцхан чимэглэлүүдээ өлгөөрэй

Ингээд шидэт чимэглэлтэй гацуур модтой шинэ оноо угтацгаая

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд