Шинэ Будаг, Шинэ Тэсрэлт

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/09/05

Манай дэлгүүрт EXPAND IT нэртэй шинэ бараа ирсэн байгаа. Энэ бараа манайд ирээд хэсэг хугацаа өнгөрсөн хэдий ч  үүнийг туршиж хараахан амжаагүй байсан юм. Хоёр жилийн өмнө цоолбор ашиглан SoSoft будгаар будсан хуучин футволкоо шинэчлэн засах хэрэгтэй байсан. Ингээд энэ футволкоо EXPAND IT ашиглан туршиж үзэхээр шийдсэн.

Энэ тун гайхалтай бөгөөд маш хялбар!

  • Сайжруулж будах хуучин хувцас (та хувцсаа халаах хэрэгтэй учир нейлон хувцас бүү сонгоорой ). Миний футволк даавуун материалтай байсан учир маш тохиромжтой байсан.
  • Expand IT
  • Хатгамалын тэлэгч мод эсвэл цаасан скочоор будах даавуугаа хөдөлгөөнгүй тогтооно
  • Жижиг бийр
  • Халуунаар төөнөгч

Даавуугаа будахад хялбар болгохын тулд би хатгамалын тэлэгч модонд футволкныхоо даавууг хөдлөхгүйгээр маш чанга тогтоосон. Энэ арга надад тус болсон харин та цаасан скочоор будах даавуугаа гадаргатай нь маш сайн нааж өгч болно. Мөн пластик уутаар бүрсэн хавтанг футволкны ар талыг хамгаалахын тулд завсар нь  хийж өгсөн. Expand IT нь даавууны гадарга дээр л тогтдгийг би олж мэдсэн учир энэ нь тийм ч зайлшгүй хэрэглэх зүйл биш гэж би бодож байна.

Хэрэв хэрэгтэй гэж үзвэл хувцсан дээр будах  гэж буй загвараа зурж болно.  Би аль  хэдийн цоолбор ашиглан загвар гаргасан хуучин футволкон дээрээ будлаа.

Будгийн өнгөнүүдээ сонгоод будгийн тавиур дээрээ бага зэргийг шахаж асгана. (жижиг слайдан цаас байсан ч болно)

Expand IT- ийг савнаас нь жаахныг авч будгийн тавиур дээрээ нэмж асгана. Будгийн өнгө болон Expand IT хоёрыг хамт хольж өөрийн хүссэн өнгө гарч иртэл хутгаарай. Expand IT –ийг хэрэглэсэн хэмжээнээс илүү хэмжээтэй будаг ашиглаж болохгүй гэдгийг санаарай. Өнгө тэлж томроход эцсийн өнгө нь таны найруулсан хольцноос бага  зэрэг цайвар болох болно.

Бийр ашиглан найруулсан будгаараа хувцсаа болгоомжтой будаарай. Хэрэв та түр зуур завсарлага авах бол бийрээ усан дотор хийгээрэй. Будаж дууссаны дараа бийрээ шууд  угаахыг танд зөвлөж байна. Бийрэн дээр тань Expand IT  наалдаж хатахыг хүсэхгүй л биздээ.

Загвараа бүрэн хийж дуусаад халуунаар төөнөгч багажаар будгаа халаагаарай. Будаг тань тэлж томорч эхлэхэд таны будаг өвөрмөц товойсон  дүрсийг гаргаж ирэх ба энэ нь  тийм ч их хугацаа шаардагдахгүй. Будгаа халаахдаа шаардлагатай хэмжээ хүртэл тэлж томруулаарай. Будгаа хэтрүүлэн халааснаас болж хэт их хөөж томрох шалтгаан болдог.Энэ нь надад тийм ч таалагдаагүй. Будгийн бүх хэсгийг хангалттай халааж өгөөрөй.

Хамгийн эцэст, индүүний тохируулгаа нейлон хувцас  индүүдэх тохируулга дээр тавиад хувцасныхаа ард талаас 4 минут индүүднэ. Хувцас индүүдэх тавиурт будаг наалдахаас сэргийлж  хувцасныхаа доор жигнэлтийн цаас тавьж индүүдсэн.

Угаах зааварчилгаа: Хувцасны дотор талыг гадна гаргаж зөөлнөөр угаана. Үргэлж дотор талаас нь индүүднэ.

Энэхүү шинэ барааг маань туршиж үзээрэй. Мөн манай фэйсбүүк хуудсан дээр өөрийнхөө хийсэн бүтээлүүдээ тавиарай.

За ингээд хамтдаа урлан бүтээцгээе!
Жүли

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд