Шинэ Мэдрэмж

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/09/08

Саяхан ойр зуурын хэрэглэхээ больсон зүйлүүдээ цэгцэлж байгаад зүүхээ болиод удаж байгаа модон ээмэг, бугуйвчаа олоод өөр өнгөөр сэргээгээд будчихвал дахин зүүж болмоор санагдаад шууд л будаг, бийр хоёроо бариад авсан шүү. Гэхдээ дараалал болгон дээр зураг авч чадаагүй тул та бүхэнд ерөнхийд нь яаж хийснээ тайлбарлая.

Энэ бол миний хуучин ээмэг, зүүлт, бугуйвч.

Улаан, шар, цэнхэр гэсэн үндсэн 3 өнгөөс нэг нэг дуслыг тус тусад нь, эдгээр өнгүүд дээрээс мөн 1 дусал Pearlizing сувдлаг болгох мидиум дусаагаад сайтар холих хэрэгтэй.

Будгаа түрхэхдээ бийрнийхээ 2 талаар өөр өөр өнгө аваад будна.

Ингээд л үр дүнд нь ийм гоё ээмэг зүүлттэй болчихлоо.

Энэ ээмэг, бугуйвч маань нэг л өөр шинэ мэдрэмж төрүүлж байна шүү. Магадгүй танд ч гэсэн шинэчилж өөрчилмөөр байгаа зүйл байвал яагаад ингээд өөрчилж болохгүй гэж?

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд