Шинэ Оны Карт Хийх Хамгийн Урамтай

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/12/15

Шинэ жилээ угтах бяцхан урлалаа хийж амжсан уу? Үгүй бол хамтдаа энэхүү картыг хийцгээе. Би уг картаа хийхдээ шинэ оны тод өнгө болох улаан, шар болон ногоон өнгийн цаас ашиглаж хийсэн. Ихэнх картны зураг нь цаана байдаг бол миний картны зураг нь урд талдаа, үг нь фон болж байгаагаараа онцлогтой. За ингээд дагаад хийгээрэй.

  • Hammer-Цагаан цаас
  • Mirror card-Алтлаг толин цаас
  • English cards-Англи хатуу улаан ногоон цаас
  • “Шинэ жилийн мэнд хүргэе” stamp-“Шинэ жилийн мэнд хүргэе” тамга
  • Foam tape-2 талтай хөвөн цавуу
  • Stamp set-Гацуур мод одтой тамганы сет
  • Memento ink pad-Улаан ногоон тамганы өнгө
  • Boxer-Хайрцаг хийгч хавтан
  • Stickles-Саатай цавуу
  • Heat tool-Халуунаар төөнөгч багаж
  • Gold embossing powder-Алтлаг товойлгодог нунтаг
  • Versamark тамганы өнгө

А5 хэмжээтэй ногоон өнгийн хатуу цаасыг тэгш зөв нугалахын тулд ором гаргаж өгнө.

Мөн хайрцаг хийгч хавтанг ашиглан улаан өнгийн хатуу цаасан дээрх товгор зураас хээг гаргана.

Товойлгогч хавтасгүйгээр ч гэсэн товгор хээ үүсгэж болдог ш дээ.

Цагаан цаасан дээр “шинэ жилийн мэнд хүргэе” тамгыг ашиглан хээ үүсгэхдээ замбраагүй, шаталж тамгалах нь энгийн баригдмал аргачлалаас илүү өвөрмөц техник болох юм.

Хатуу цагаан цаасан дээр гацуур мод болон однуудаа тамганы өнгөөр тамгалаад алтлаг өнгийн товойлгогч нунтаг ашиглан товойлгоно.

Ингээд картаа ээлж дарааллан наах хэрэгтэй. Зурган дээр заасанчлан дараалалын дагуу наагаарай.

Уг товойлгосон дүрсээ хайчлаад картан дээрээ 2 талтай хөвөн цавуугаар наагаарай.Хамгийн дээд талын одоо 2 талтай цавуугаа 2 давхар наасан нь бусдаасаа онцолж өгч байгаа юм.

Хэрэв хүсвэл картан дээрээ нэмэлт чимэглэл оруулж гялалзуулж болно. Өнгө өнгийн саатай цавуу ашиглан чимэглэнэ.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал