Шинэ он, Шинэ жил, Шинэ зорилго, Шинэ хүсэл

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/12/10

Энд тэндгүй гялтагнан унах цасан ширхэгүүд аргагүй л миний сэтгэлийг догдлуулна. Хүсэн хүлээсэн шинэ жилийн оройг сэтгэл догдлон хүлээсээр л….

Он солигдох тэрхэн агшинд хүслээ бас бодож амжина

Одоохон хүсэл минь биелэх юм шиг

Оргилуун хүслээр шивнэн хэлнэ

Онцолж намайг л сонсох мэт

Догдлон байж биелэхийг нь хүлээнэ

Өөрийн гараар хийсэн бүхэн хэн бүхний сэтгэлийг баясгадаг учраас би гар урлал тэр тусмаа цаасан урлалд илүү их татагддаг. Тийм ч учраас энэхүү ганган гацуурыг бэйкэри-ний савыг будаж декупаж урлагтай хослуулсан хийсэн минь энэ билээ.

Наад талд нь жинхэн бэлэг боосон мэтээр хатуу цаасаар хайрцаг хийж мөн декупажилсан. Ингээд эцэст нь нэмэлт гялбаа өгөхөөр цасан ширхэгийн нүхлэгчээр саатай цаас нүхэлж наасан.

Урлаач та бүхэндээ Шинэ оны мэнд дэвшүүлье

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Танд сонирхуулах өөр урлал