Шинэчлээд Дахин Ашигла

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/04/04

Хөөрхөн үрсийн минь хайртай тоглоомнууд нь халцраад танигдахын аргагүй хуучирч мууджээ. Олон жил тоглосон хэдий ч дугуй нь ер эвдэрч хэмхрээгүй зөвхөн халцарч хуучирсан л болохоос яг л анх авсан шигээ л байна. Тиймээс эдгээр модон галт тэргүүдийг засварлаж будахаас гадна шинэчилж өөр өнгөөр будаад охин хүүхэд ч тоглож болох өхөөрдөм хөөрхөн галт тэрэг болгон хувиргалаа.

Шинэчилж янзлах тоглоомууд зөндөө л байгаа хэдий ч модон галт тэргүүдээ нэн тэргүүнд сонгон авч засварлахаар шийдлээ. Манайд Thomas and Friends-ийн олон галт тэргүүд байдгаас Thomas, Percy 2-ийг сонгож засварлалаа. Thomas and Friends-ийн галт тэргүүд содон хөдөлгүүртэй учраас яаж ч өөрчилсөн хэн ч хараад Thomas and Friends-ийн хөдөлгүүр галт тэрэг байна гэж танигдах тул зөвхөн будгийг нь шинэчилж сэргээхээр шийдлээ.

Галт тэргүүдээ засварлан будъя:

Хамгийн түрүүнд хийх зүйл маань бүх будгийг нь арилган зүлгүүрдэх юм. Нарийн ширхэгтэй зүлгүүрээр хөнгөхөн зүлгээд л хуучирсан будгуудыг арилгаж чадлаа. Зарим хэсгүүдийг зүлгүүрдэн арилгахад хэцүү байсан хэдий ч уйгагүйгээр зулгэсээр дуусгалаа.

Засаж зүлгүүрдсэн галт тэргүүдээ суурь өнгөөр эхлэн будна. Американа бүх төрлийн гадаргууны будаг маань өнгөний өргөн сонголттой учраас надад өнгө хольж тохирсон өнгөө гаргах шаардлага гарсангүй. Американа бүх төрлийн гадаргууны будагны Blue lagoon, Turf Green өнгүүд маань Thomas, Percy 2-т маань яг тохирсон өнгө байж чадлаа.

Харин чиргүүлтэй галт тэргээ тэс өөр өнгөөр будаж засахаар шийдээд тод ягаан Flamingo өнгөөр будлаа.

Мөрөөдлийн галт тэргээ бэлгэдэж ‘’Happyland express’’ буюу ‘’Аз жаргалын буухиа галт тэрэг’’ гэж нэрлэлээ. Энэ үгээ word file дээр бичээд хэвлэж гаргаж авлаа. Үгээ хайчлаад декупаж мидиумаар жигд наана.

Чиргүүлтэй ягаан галт тэрэг дээрээ цэцэг болон эрвээхэйн дүрсүүд тамгалаад өнгө өнгийн Американа бүх төрлийн гадаргууны будгаар будсан шүү. Цонх, жижиг хэсгүүдийг өөрийн хүссэнээрээ будаж янзлаарай.

Зөвлөмж: Ер нь бол будах зүйлийнхээ доор цагаан өнгийн будгаар эхэлж суурь тавьж өгөх нь будгийн өнгүүдийг тод харагдахад нэмэртэй байдаг. Ялангуяа Американа бүх төрлийн гадаргууны будаг маань нэвт гэрэлтдэг, гэрэлтдэггүй гэсэн онцлогуудтай учраас нэвт гэрэлтдэг будгууд маань хэд ч давхарлан будсан суурь цаад өнгө нь харагдсаар байдаг юм тиймээс цагаан өнгөөр суурь тавьж өгөөрэй.

Нарийн зураасуудыг зурахад гар маань чичрээд далий мурий болоод байсан тул наалддаг цаас нааж чиг тавьж зурааснуудыг зурлаа. Жижиг зүйлсийг нямбай будна гэдэг миний хийх зүйл биш л бололтой. Их хичээсний эцэст ямартай ч будаж дуусгалаа.

Чиргүүлтэй галт тэрэг маань ч цоо шинэ дүр төрхтэй боллоо. Саатай декупаж мидиумыг чиргүүлнийхээ дээд хэсэгт түрхээд цагаан өнгийн Enamel accent-ийг цэцгүүдийнхээ голд чимэг болгон товойлгож өглөө.

Ер нь би л тоглоомнуудын өнгийг шинэчилж засварлахад ашигласан болохоос Американа бүх төрлийн гадаргууны будаг маань маш олон зүйлд ашиглагдаж болох үнэхээр чанартай сайн будаг юм шүү. Тогтоц сайтай учраас лакдаж бэхжүүлэх ч шаардлагагүй. Ингээд та жижиг гэлтгүй зүйлээс эхлэн, зөвхөн шинийг эрж хайж худалдан авах биш өөрт байгаа хуучирч муудсан зүйлээ ч өөд нь татаад шинэчилж болно шүү дээ.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд