Шинээр Мэндэлсэн Охиноо Угтан Авцгаая.

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/09/25

Манай хамт олны зүгээс Саагий Баттуяа 2-ийн саяхан мэндэлсэн охинд зориулж нэгэн онцгой зүйл хийхээр шийдэцгээлээ.

2- хон сарын өмнө би цэцгээр зурж чимэглэсэн дэр хийсэн бөгөөд үүнтэй адил загвартай урлал хийх бодол орж ирсэн, бүх ажилтнаасаа өөр өөрийн загвараар цэцгэн чимэглэл хийгээд бүгдийг холбож нэгтгээд хээтэй өлгий хийе гэж асуусан.

Энэ урлал бол бид бүгдийн хамтарсан бүтээл байлаа.

Мандала хийхэд хэрэглэх Даавуу:

Надад зөөлөн полиэфирийн хөвөн даавуу байсан хэдий ч би мандала загвараа ягаан өнгөн дээр буулгаж хийхийг хүссэн. Эхний алхам бол даавуугаа өнгөнд оруулах байлаа. Бас ажилтан бүр 35 * 35 см хэмжээтэй даавуун дээр хангалттай багтах 20см диамертэй Мандала загвар хийх шаардлагатай байлаа.

САНАМЖ: Procion MX будаг нь ХӨВӨН ДААВУУ болон бусад байгалийн гаралтай даавууг өнгөнд оруулахад маш тохиромжтой байдаг. Та холимог даавууг Procion -оор өнгөнд оруулж болох ч гэсэн хэрэв даавуун дахь  хөвөнгийн орц бага байх тусам илүү цайвар өнгөтэй болох боломжтой. Миний хувьд, нийлэг даавууг өнгөнд оруулсан ба даавуун дахь нейлоны орц нь илүү их хувьтай байсан учраас өнгө нь илүү цайвар ягаан болсон юм.

Доорх зүйлсийг 100 гр даавуун материалд ашиглахад хангалттай байсан:

  • 100 гр даавуу
  • 3 литр ус
  • 80 гр давс
  • 9 гр техникийн сод
  • Ойролцоогоор 6 гр буюу (Жижиг халбагаар 1.5 хэмжээтэй ) Procion MX будаг , bubble gum

Миний нейлон даавуу яг хүсэж байсан шиг зөөлөн гоёмсог ягаан өнгөтэй болж хувирсан.

  1. Бүлээн ус, давс, будгаа томхон саванд хийж хутгана. Томхон саванд даавуугаа хийж хутгавал илүү хялбар бас хольж эргүүлэхэд чөлөөтэй байдаг.
  2. Даавуугаа бүхэлд нь сайтар норгосны дараа будагтай савандаа хийгээрэй. 30 минутийн хугацаатай даавуугаа будагтай усанд хэд хэдэн удаа сайтар дүрж холино.
  3. Даавуугаа будагтай уснаас гаргаж техникийн сод хийнэ. Содоо сайтар хольж уусгаад даавуугаа найруулсан усандаа буцааж хийнэ. Будгаа даавуунд сайтар шингээж дэвтээхийн тулд хамгийн багадаа 30 минут хольж хутгана.
  4. Урсаж байгаа усан дор даавуугаа сайн зайлсны дараа ердийн угаалгын нунтгаар угаагаарай.

Би даавуугаа хатааж индүүдсэны дараа 30*30 см хэмжээтэй хайчилсан.

Будаг өнгөнд оруулах дэлгэрэнгүй зааварчилгааны талаар миний футболк өнгөнд оруулсан постыг хараарай. Хийсэн аргачлал нь үүнтэй адилхан.

Мандала дүрсийг Цоолбороор хийх арга:

Мэдээж бид SOSOFT будгийг ашигласан – Бид энэ будгандаа үнэхээр дуртай. Үүнийг ашиглахад маш хялбар бас маш олон төрлийн өнгөний сонголттой юм. Энэ будаг маань нэрнийхээ утгатай адил даавуун дээр хатахдаа дардайж хатуу болдоггүй.

Маш бүдэг ягаан өнгийн даавуун дээр цоолбор ашиглан хээгээ зурахад яг таг зохицож байлаа. Ихэнх ажилтнууд маань ижил цоолбор ашигласан. Манай дэлгүүрт зарж байгаа цоолбор хийхэд зориулсан цулгуй пластик цаасыг ашиглан би хэдэн цоолбор хийсэн юм. Цоолборыхоо дизайныг Silhouette curio машин дээр зүсэж хийлээ.

Бид цоолбороо буулгах чиглүүлэгч загвараа А4 цаасан дээр хэвлэж гаргасан. Цаасаа дор нь тавьж байрлуулаад харахад чиглүүлэгч зураасууд даавууны цаанаас нэвт харагдахуйц байлаа.

Бид нийлээд 8 мандала хээтэй загвар бэлдсэн бөгөөд хээ тус бүр давтагдашгүй өөр өөр байсан шүү. Манай санхүүгийн ажилтан Тунгаа эгч маань нэг загвар хийсэн, манай захирал Жэрэми ер нь иймэрхүү гар урлалд оролцоод байдаггүй ч энэ удаа хийсэн.

Танд 2 -ыг жишээ болгон харуулъя.

Үндсэн ягаан даавуугаа өнгөнд оруулцгаая:

Дахин Procion MX ашиглан өнгөнд оруулахдаа илүү хөвөнгийн орцтой даавууг ашиглан тод ягаан өнгөнд орууллаа. Би fuschia өнгийн будгийг ашигласан ба, өмнө ашигласан bubble gum өнгийн будагтай ижил бүдэг ягаан өнгийг оруулж өгсөн.

Хээтэй хөнжлөө хийцгээе:

За одоо өнгөнд оруулсан даавуу болон мандала загвараа ашиглан өлгийгөө хийе. Хааш хаашаа  28 * 28 хэмжээгээр зүсэх дэвсгэр дээрээ скотч наалаа. Бас цаасан скотчоор гол цэгийг тэмдэглэлээ. Хээтэй мандала загвараа дээр нь тавихад цаасан скотч маань даавууны цаанаас нэвт харагдаж байсан. Ингээд би даавуугаа яг гол цэгийг нь тааруулж тавилаа. Хааш хаашаа 28 см мандала загвараа хайчлахад маш хялбар байлаа. Мандала загвар бүрээ би ингэж хайчиллаа.

Mөн тод өнгөтэй ягаан даавуунаасаа хааш хаашаа 28 см хэмжээтэй хайчилж авлаа. Даавууны дотор ирмэгийг залгаж зүйхдээ бүх ирмэгийг яг ижил хэмжээтэйгээр болгоомжтой оёлоо. Дотор талын ирмэг тус бүрийг голын цулгуй дөрвөлжин даавуу руу харуулж хээтэй хээгүй хэсгээр нь харилцан зөрүүлж оёно.

Захын ирмэгийг дотогш нугалж эмжээр гарган оёлоо. Ар талыг нь зөөлөн  цагаан даавуун материалаар бүрж оёсон.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд