Шохойлог Будаг Даавуун Дээр Гэнэ үү?

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/05/05

Энэ хөөрхөн муур яаж даавуун дээр буув? Даавууны будаг гэж бодож байвал та андуурч байна. Үүнд шохойлог будаг ашигласан юм. Decoart компани нь өөрсдөө шохойлог будгийг давуун дээр хэрэглэсэн юм. Тэгэхээр нь би ч гэсэн туршиж үзмээр санагдлаа. Яаж энэхүү бүтээлээ хийснээ танд танилцуулъя.

Муурны цоолбор маань өөрөөсөө цавуугүй тул цаасан скочоор тогтоож өгнө.

Нүд сахал хамар амын хар өнгөөр будаад үсийн саарал өнгөөр порлон ашиглан товшиж будна. Будахдаа харин яаж зөв будах вэ гэвэл мэдээж Picaso багажаа ашиглана.

Дараа нь бусад жижиг хэсгээ порлоноор хийх гэхээр томдоод нялах гээд байдаг. Үүнд харин цоолборны бийрийг хэрэглэнэ.

Зөвлөмж: Цоолборны бийр гэж юу вэ? Энэ нь хатуу үстэй тэгш хэмтэй бийр юм. Үүнийг хэрэглэхдээ 90 градусын хэмжээтэй босоо байдлаар товшиж хэрэглэнэ. Будгаа бийрэн дээрээ маш бага түрхэж өгөөрэй. Учир нь их байх нь таны бүтээлийг баллах юм шүү.

Муурны арьсыг нь эрээн өнгөөр будахыг хүссэн тул хар саарал өнгөө ээлжилж будна.

Зүүлт болон цэгэн хээгээ Picasso ашиглан ягаан өнгийн будгийг порлон ашиглан товшиж будна.

Шохойлог будгаа даавуун дээрээ тогтоцтой болгохын тулд бид Американа декор крем ваксаар даавуугаа хамгаална.

Үлдэгдэл даавуугаа 45 градустай ташуу хайчлаад улаан шохойлог будгаар будна. Энэ нь дэрийг хооронд нь оёход эмжүүр болох юм.

Эцэст нь оёдлын машинаар дэрээ гүйцээж оёно.

Та даавууны будгаар хийж болох ч шохойлог будаг маш гоё матт гадаргуу үүсгэж байгаа юм шүү. Бага зэрэг дарайх ч гэсэн чимэглэл болгон хэрэглэвэл тасархай харагдана. Та хийгээд үзээрэй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд