Сонирхолтой Амьтны Хүрээлэн

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/11/09

Хэн нэг нь надаас хаана очиж юу үзмээр байна гэж асуувал би амьтны хүрээлэнг сонгоно.  Учир нь байгальд байхад нь олж үзэхэд амаргүй шүү дээ. Тэгээд ч их олон газар явж их зардал гаргах хэрэгтэй болно. Бас байгаа газар нь очлоо гэхэд бултаж нуугдана, зугтана. Эсвэл бүүр үзэх гэсэн амьтныхаа идэш ч болж мэднэ. Зураг авах талаар бодох ч хэрэггүй. Харин амьтны хүрээлэнд бол байдал шал өөр. Ихэнх амьтан нь хүний гар дээр өсөж зэрлэг байгаль гэдгийг мартсан хэдэн үеэрээ амьтны хүрээлэнд амьдарсан байдаг учир хүн рүү дайрах, айх, зугтах гэсэн асуудал бараг гардаггүй. Ийм учраас хүссэнээрээ харж, зургийг нь авч, судлах боломжтой байдаг.

Манай ажилтан Саагийгийн эхлүүлсэн тойрон дамжуулах дэвтэрт би өөрийн дуртай газар болох амьтны хүрээлэнг буулгахыг зорилоо. Ингээд ямар дарааллаар хийснээ танд толилуулъя.

Цагаан өнгийн цаас бэлдэнэ.

Distress ink тамганы 2 өөр өнгөөр порлон ашиглан хуудсаа будна. Ингэхдээ ямар ч чиглэлд хамаагүй будаарай.

Жижиг хэмжээтэй цэцэг болон навчны хэлбэртэй тамгаар Distress ink ашиглан тамгална. Ингэхдээ мөн л чиглэл харгалзахгүй. Харин модны хэлбэртэй тамгаар босоо чиглэлтэй тамгална

Хар өнгийн цаасан дээр анаашын дүрстэй тамга ашиглан верса маркаар тамгална. Versamark нь өнгөгүй бөгөөд цавуулаг чанартай тул товойлгодог нунтаг наалдаж өгдөг онцлогтой.

Анаашаа боронзон өнгийн товойлгодог нунтагаар бусад жижиг амьтдыг хар өнгийн товойлгодог нунтаг ашиглан товойлгоод дүрсээ тойруулан хайчилж аваарай.

Цагаан өнгийн хаммер цаасыг тогосны дүрстэй товойлгодог хавтасанд хийгээд ногоон машинаар товойлгоно. Хэрэв та зургаа энэ чигээр нь байлгая гэвэл тогосоо тойруулж Distress ink будаарай. Харин тойруулж хайчилах бол хэрэггүй. Distress маркераар тогос болон мөчрийг тодруулан будаарай.

Тойруулж хайчлахдаа хайч хүрэхгүй хэсгийг цаасны хутгаар авч болох юм

Хар болон цагаан өнгийн Sharpie үзэг ашиглан хаягаа бичээрэй.

Эрээн тахьтай салфетканаас өөрт хэрэгтэй хэсгийг хайчлан авч зузаан цаасан дээр декупаж мидиумаар наагаад хамгаалах гадаргуу бас хийгээрэй.

Бүх бэлдсэн зургуудаа эх бие дээрээ наана.

Ингээд таны урлах үйлд амжилт хүсье

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд