Сонирхолтой Фон Хэрхэн Бүтээх Вэ?

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/08/31

Таны гараар урласан бүтээлд арын фон нь хамгийн чухал хэсэг нь байж болох юм. Жишээ болгон хуйлмал цаасан урлал болон декупажийг авч үзье. Та эдгээр урлалдаа нэг өнгийн цулгуй фон ашиглаж болох хэдий ч заримдаа арын фоныхоо загварыг сайжруулж өгснөөрөө илүү сонирхолтой харагдуулах боломжтой.

Би цэцэг зурахыг хүссэн бөгөөд  арын фоноо илүү сонирхолтой болгоё гэж бодлоо. Би нэг өнгийг цагаан өнгөтэй хамт ашигласан нь нэг өнгийн жирийн нэг цулгуй  фон хийхээс  илүү зохимжтой байгаа юм.

Би дөрвөлжин зотон даавуу ашигласан хэдий ч та хүссэн гадаргуун дээрээ ижил зарчмаар фон бүтээх боломжтой шүү.  Миний будгууд бол Americana Aкрилан будгууд бөгөөд манайд байгаа Multi-Surface олон төрлийн гадаргуунд ашиглах зориулалттай будгуудийг ч бас ижил аргаар хэрэглэнэ.

https://youtu.be/uxYJojajKWQ

Будгийн хавтан дээр сонгосон өнгө болон цагаан өнгөнөөсөө хийгээрэй. Харин би урлалын зориулалттай наалддаггүй хавтан дээр будгаа шахаж гаргасан. Тэгээд жижиг порлон ашиглан гол хэсгээс нь цагаан өнгөөр будаж эхэлнэ. Гадаргууг будахдаа жигд товших маягаар түрхэж өгнө. Гадагшлах тусмаа цэнхэр өнгөтэй бага багаар уусгаж будна. Та будгууд хоорондоо уусаагүй харагдуулахгүйн тулд өнгөнүүд нийлж байгаа хэсгийг сайтар уусгаж будаарай. Хэрвээ та бараан өнгөөр фоны ирмэг хэсгийг будаж, гол хэсгийг нь нилээн цайвар болговол зотон даавуун дээрх эцсийн зураг  маш сайн тодорч харагдах болно.

Энэ бичлэг маань хурдасгасан хувилбар бөгөөд миний өнгөө хэсэг бүрт хэрхэн уусган будаж байгааг харуулсан юм. Энэ зургийг будаж дуусахад нийтдээ 20 минут зарцуулсан ч эцсийн үр дүндээ би сэтгэл хангалуун байж чадсан юм.

Энэ төрлийн фон нь хуйлмал цаасан урлал, цаасан цэцгүүд, декупаж болон бусад төрлийн гар урлал хийхэд маш зохимжтой. Та нэгээс илүү олон өнгийг ашиглан урлал хийж болно – бүтээлч бай, туршиж үз,  та амжилттай урлал хийснээрээ өөрөө гайхшрах болно.

Миний зотон даавуун дээр хийсэн бүтээл дууслаа. Энэ техникийг ашиглан хийсэн урлалын тань зургийг бид харахыг хүсч байна. Хийсэн бүтээлээ манай фэйсбүүк хуудсан дээр тавиарай.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Танд сонирхуулах өөр урлал