SoSoft Transparent Мидиумын Гайхамшиг

page setup instructions

the left hand column on this page is divided into left and right portions

They are each set with the responsive settings tab to behave correctly when on a small screen

The coloumn setting withing each ROW need css class setting to be “left-column-left” and “left-column-right”

When moving things around make sure they retain the correct settings.

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/10/16

Та усан суурьтай акрилан даавууны будгийг нэвт гэрэлтдэг, тунгалаг харагдуулж болдог гэдгийг мэдэх үү? Тэгвэл SoSoft даавууны будагны төрөлд Transparent мидиум гэх гайхамшигтай мидиум байдаг юм байна. Миний бүр сониуч зан хөдлөөд маш олон талаас нь туршиж үзээд маш их таалагдсанаа та бүхэндээ бас хэлмээр байна.

SoSoft transparent мидиумыг хэрэглэх товч танилцуулга.

  • Хувцас зөөллөгч хийгээгүй усанд хувцсыг эхлээд угааж хатаана
  • SoSoft даавууны будаг түрхэхэд доор нь суурь болгон ашиглах
  • Эсвэл мидиумаа даавууны будагтайгаа хольж хэрэглэнэ
  • Өнгөгүй, зөөлөн, уян хатан хатна
  • Саван, усаар цэвэрлэнэ

Том цэцэг

SoSoft transparent мидиумаа даавууны будагтайгаа холиод даавуун дээрээ порлондож будна. Ингэснээр цаад суурь буюу хар өнгө нь нэвт гэрэлтэж харагдах юм. Sosoft Transparent мидиумтай хольж ашиглахаар энэхүү эффект гарна.

Дунд цэцэг

SoSoft Transparent мидиумаа эхлээд 3 удаа порлонодоно. Дундуур нь хатах хугацаа өгөөрэй. Тэгээд дээр нь улаан даавууны будгаа яг өмнөх шигээ 3 удаа порлондож будаарай. SoSoft Transparent Medium‐г суурь болгож түрхвэл даавуун дээр багс бийрээр будахад илүү хялбар байдгаас гадна SoSoft будагны өнгө бараан суурин дээр өнгөөрөө тод гардаг шүү.

Жижиг цэцэг

Даавууны будгаа порлондоо шингээж, маш бага багаар давхарлаж будна. Давхарлаж порлондохдоо дундуур нь будгаа маш сайн хатаагаарай. Суурь цагаан будаг эсвэл SoSoft Transparent мидиум ашиглахгүйгээр будгаа шууд даавуун дээрээ будаж болно.

Хамгийн сүүлд нь бүтээлээ нэмж чимэглэхээр SoSoft саатай будаг цэцэгнийхээ голд нь нэмж өглөө

Ингээд цулгуу хар байсан юбка маань SoSoft будагны ачаар маш өнгөлөг чимэгтэй боллоо.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд