Сүүн Цагаан Хурим

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/07/17

Сүүн цагаан хуримаа мартагдашгүй сайхан тэмдэглэхийн тулд хуримын урилгаа хамгийн онцгой содон байлгавал ямар вэ? Харин олныг хийхдээ 5 дахь дээрээ ороод л хүмүүс уйддаг. Тэгвэл яаж хурдан бас зөв дарааллаар хийсэн нууцаа та бүхэндээ дэлгэе.

Жич: Би өөрийн хуримын урилгаа нийт 85 ширхэгийг хийх гэж байгаа. Гэхдээ хэрэв нэмэлт хэрэгтэй байх болов уу гэж бодоод 100 ширхэгийг хийхээр болсон.

Хамгийн түрүүнд загвараа сонгож байж хэрэглэгдэх материалаа сонгож аваарай. Хүн олон материал хараад сэтгэл нь хөөрөөд хэрэгтэй хэрэггүй баахан материал авчихдаг шүү.

Дараагийн шат нь мэдээж хэрэглэх материалаа худалдаж авна. Авахдаа яг 100-д таaруулж битгий аваарай. Учир нь би тулгаж аваад буцаад дэлгүүр яваад авах хэрэг гарсан шүү. Тэгэхээр дор хаяж 5-г илүү аваарай.

Худалдан авалт хийхдээ бас нэг анхаарах зүйл нь худалдагч санал болгосны дагуу хэрэгтэй гэсэн зүйлүүдийг заавал аваарай. “Би өөр зүйлээр аргалчих байх” гэж бодох хэрэггүй шүү. Тэд хийж үзсэн болоод л зөвлөж байгаа юм.

Хамгийн эхэнд хийх зүйл бол суурь цаасаа бэлдэнэ. Гэхдээ эхний 15 гэсэн дарааллаар биш !!! Харин та хийх гэж буй урилгынхаа тоогоор зүсэж бэлдэх ёстой.

Зүсэхдээ цаас зүсэгч дээрээ хязгаарлагч заавал тавиарай. Тэгж байж бүгд жигд адил хэмжээтэй болно шүү.

Зүссэний дараа бүгдэд нь ором гаргах хэрэгтэй. Тэр нь нугалахад маш хялбар болдог юм.

Хэрэв урилганы загвар дээр чинь үгээ тамгалах эсвэл зуpаг тамгалах дугуй дүрс хэрэгтэй бол тэрийгээ мөн адил 100 ширхэг Cuttlebug машин ашиглан зүсэж бэлдээрэй.

Дугуй хэлбэрээ зүсэх бүрдээ төмөр хэвээс гаргалгүйгээр товойлгодог багаж ашиглан ором гаргаж өгнө. Энэ нь дараа жааз эсвэл хүрээ хийсэн мэт харагдаж бяцхан загвар нэмж өгөх болно.

Дугуй зүссэн цаасан дээрээ дуртай зургаа тамгалахаар боллоо. Үүнд бас адилхан 100 дугуй дүрсэн дээрээ зургаа тамгалаарай.

Ялам модны цаасаа хэмжээний дагуу зүсэж бэлдэнэ. Энэ цаас нь маш нимгэн тул хайч эсвэл цаас зүсэгчээр зүсэж болохгүй. Харин бийрээ усанд дүрээд хойд талаас нь норгож өгөөд зөөлөн салгаж авна.

Ингээд төгсгөлд нь бүх бэлдцээ хооронд нь наахдаа дарааллын дагуу нэг бэлдцээ дуусгаж наагаад нөгөө бэлдэц лүүгээ шилжээрэй.

Энэ бүх санаанууд танд тус болно гэдэгт итгэлтэй байна. Та “Ямар олон урилга вэ?” гэж хэлхээс тань өмнө л дууссан байх болно. Таны хуримд аз жаргал амжилтыг хүсье.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд