Тамга Ашиглаж Малгай Чимье

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/11/10

Хөөрхөн үрийнхээ малгайг та өөрөө чимэглэх боломжтой гэвэл танд ямар санагдаж байна? Би ирээдүйд хүүтэй болохыг бэлэгдээд охиныхоо багадсан малгайг хүүгийнх болгож чимэглэхээр шийдлээ. Энэхүү бүтээлдээ тамганы шинэ техник ашиглаж үзсэндээ маш их баяртай байгаагаа та бүхэнтэй хуваалцахад таатай байна. Та ч бас надтай хамт урлаарай.

Тамгаа шилэн блок эсвэл дөрвөлжин шугам дээр тогтоогоод, тамгалахад бэлдэнэ. SoSoft даавууны будгаа будгийн хавтан дээр асгаад порлонд шингээж тамга дээрээ товшиж түрхэнэ.

Санамж: SoSoft даавууны будаг маань хурдан хатдаг тул тамга дээрээ түрхээд хурдан тамгалах хэрэгтэй. Хэрэв жаахан удаавал тамгалалт амжилтгүй болохыг анхаараарай. Мөн порлон маань зөөлөн учир тамганы блокон дээр будаг түрхэгдэж болох юм. Тэгвэл тамгалах гадаргууг аль болох тэнийлгэж байгаад тамгалаарай.

Ингээд малгай дээрээ тамгална. Би малгайгаа эрэгтэй хүүхдийнх болгон өөрчилж байгаа учраас хөх цэнхэр өнгө ашиглалаа. Мөн тамга маань цулгуй биш нарийн зураастай байсан ч тамгалалт амжилттай болсон шүү. Тамгалж дуусмагц тамгаа даруй цэвэрлэх хэрэгтэй. Учир нь тамган дээр будаг хатаад удвал тамгыг гэмтээж болзошгүй.

Дараа нь даавууны будгаа порлонд шингээж энд тэнд тод болон бүдэг товшиж алагласан эффект үүсгэлээ.

Ингээд цулгуй байсан малгайгаа чимэглэж бэлэн болголоо.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд