Тамгыг Ямарч Гадаргуун Дээр

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/06/27

Монголчууд бид юмыг өөр талаас сэтгэж харахдаа гойд чадвартай тул зөвхөн нэг аргаар бус олон зүйлст туршиж үзэх сонирхолтой байдаг. Тэгвэл би ч бас энэхүү байдлаа ашиглаж хэд хэдэн төрлийн гадаргуун дээр урлалын тамга хэрэглэж үзлээ.

Цаасан дээр

Тамга ашиглах үндсэн арга бол тамган дээрээ тамганы өнгөө товшиж түрхээд тамгалах юм. Ингээд цаасан дээр тамгалаад энгийн мэндчилгээний карт хийгээд авсан.

Харин энэ бүтээлийн хувьд эхлээд модон хавтан дээр цоолбор тавьж дээр нь товойлгодог зуурмагаар хээ үүсгээд үүнийгээ будсан. Дараа нь шинэ цаасан дээр цэцэг ба эрвээхэй тамгалж, хүрээнийх нь дагуу хайчлаад будсан хавтангаа чимэглэсэн юм.

Шил болон хуванцар дээр

Та тамгыг шилэн дээр ч ашиглаж болдог гэж мэдэх үү? Үүнийг боломжтой болгож байгаа зүйл бол бүх гадаргуун дээр гардаг StazOn тамганы өнгө юм. Тойрог шилэн дээр тамгалах хэцүү санагдсан ч тамгаа ширээн дээр тавьж байгаад шилээ дээрээс нь эргүүлээд л болсон. Тамгалсан зургаа шилний гэрэл нэвтэлдэг Gloss Enamels будгаараа будав.

Тэгвэл шил хуванцар 2 ер нь ойролцоо гадаргуу. Үүн дээр би мөн адил бүх гадаргуун дээр гардаг тамганы өнгөө хэрэглэсэн. Харин таглаа маань дотогшоо хонхойгоод байсан нь тамгалахад амаргүй байсан. Тэгвэл мөн адил тамгаа ширээн дээр тавьж байгаад дээр нь тагаа сайн дарж тамгалсан

Модон дээр

Урлалын модон савхаа хооронд нь хурдан хатдаг өтгөн Tacky Glue цавуугаар нааж өгнө. Бүх гадаргуун дээр гардаг тамганы өнгөөр зургаа тамгалаад, дараагаар нь спиртэн суурьтай Spectrum Noir фломастераар цэцгээ будаж өгсөн. Доор нь үг нэмж тамгалаад, утсаар дээр нь орооход бүтээлийг маань яг гүйцээж өгсөн юм. Үг бичихдээ ямар ч үг байж болно шүү дээ.

Ингээд тамганы сет ашиглаад маш олон янзаар олон зүйл дээр хэрэглэж болно гэдгийг та харж авсан байх. Тамганы сетээ гаргаж ирээд урлаад байгаарай.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал