Танд өнгийг нь өөрчлөх шаардлагатай ямар нэгэн модон эд зүйл байгаа юм биш биз? Тэгвэл салфетка ашиглан шинэ сайхан тавилгатай болох боломж байна. Миний хувьд даргын маань Chalky Finish акрилан будгаар будсан бяцхан ягаан сандлыг декупажлах завшаан тохиолдлоо. Та ч бас зааврын дагуу хийгээд үзээрэй.
- Chalky Finish акрилан будаг
- Багс
- Декупажны цавуу
- Салфетка
- Сrème wax
Хүссэн өнгийн Chalky Finish акрилан будгаараа бийр болон порлон ашиглан будна.
Зурагтай салфетканаас хүссэн зургаа хайчилж аваад хаана байрлүүлахаа шийдээрэй. Сандалны голд наасан зураг тийм ч тод харагдахгүй байгаа тул өөр зураг наах хэсгийг цагаан будгаар тодруулж өглөө.
Тодруулсан хэсэг дээрээ цэцэгний 3 зураг наалаа. Үүнээс гадна шүдний чигчлүүр ашиглан акрилан будгаар цэг тавьж болох юм.
Бүх сэтгэгдлийг үзэх