Тэмдэглэлийн Дэвтрээ Илүү Чамин Болгоцгооё

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/10/09

Та тэмдэглэлийн дэвтэр хэрэглэдэг үү? Өнөөдөр би та нарт энгийн нэг тэмдэглэлийн дэвтрийг хэрхэн  хувирган өөрчилснөөр өвөрмөц чамин болгосон тухай тайлбарлах болно. Энэ удаагийн урлал маань гайхалтай санаа болох ба танд тамганы өнгө, тамга болон цоолборуудыг илүү бүтээлчээр ашиглах маш зугаатай, шинэ техникүүдийг харуулах болно.

Ингээд, тэмдэглэлийн дэвтэр, өдрийн тэмдэглэл эсвэл ямар нэгэн ном олоод түүнийгээ өөрчлөн будаж эхэлцгээе.

  • Тамганы Өнгүүд – Distress Ink юмуу Distress Oxide тамганы өнгийг сонгохыг санал болгож байна. Миний хувьд Distress Oxides (өнгөнүүд: Worn Lipstick, Fossilized Amber болон Broken China) ашигласан.
  • Тамганы өнгө түрхэгч багаж ЮМУУ Cut N Dry порлон (эсвэл гал тогооны порлон ашиглаж үзээрэй)
  • Ноорог цаас
  • Өөр өөр төрлийн тамга болон цоолборууд
  • Будаг холих дэвсгэр (эсвэл энэ нийтлэлийн сүүлд байгаа зөвлөмжийг хараарай)
  • Тэмдэглэлийн дэвтэр

Тэмдэглэлийн дэвтрийнхээ зөвхөн будах хуудсыг дэвсгэр дээрээ тавина.

Дэвтрийхээ хуудаснаас арай урт шулуун ирмэгтэй ноорог цаас авна. Ноорог цаасаа будах хуудасныхаа дээр тавихдаа дэвтрийн хуудаснаас бага зэрэг дотогшоо тавьж өгнө.

Порлоноо тамганы өнгөнд хэдэн удаа ялимгүй бага түрхэж аваад, тойрог хөдөлгөөнөөр будна. Тамганы өнгөө түрхэхдээ ноорог цаасан дээрээ будаж эхлэх ба аажмаар дэвтрийн цаас руугаа түрхэнэ. Ингэж алгуурхнаар гулсуулж тамганы өнгөө түрхэх нь порлон цаасанд хүрэхэд ирмэг гаргахаас хамгаалж өгнө. Үүнийг хийх нь танд хэцүү санагдвал манай ажилтнуудаас үүнийг хэрхэн хийхийг үзүүлж өгөхийг асуугаарай. Энэ техникийг та нэгэнт хийгээд сурчихвал  гайхалтай гоё өнгөний хослолыг гаргаж авах чадвартай болно.

Хүссэн өнгө тань гарах хүртэл алгуурхнаар тамганы өнгөө үргэлжлүүлэн  нэмж түрхэнэ.

Ноорог цаасаа авсны дараа таны анхны хуудас бэлэн болно.

АНХААРУУЛГА: Илүү их тамганы өнгө түрхэх тусам цаас тань илүү зөөлөн болж урагдаж магадгүйг мэдэхэд илүүдэхгүй.  Үнэндээ таны тэмдэглэлийн дэвтэр  ямар төрлийн цаасан материалтай байхаас шалтгаалж өөр байх хэдий ч таны будах гэж буй цаас урагдаж гэмтэхгүйгээр хэр их хэмжээний будаг шингээж авах боломжтойг урьтаад мэдэж аваарай.

Хуудасны ар тал:

Хэрвээ тамганы өнгө тань хуудасны нөгөө талд нэвтэрсэн тохиолдолд тамганы өнгөний хэмжээг тодорхойлох хэрэгтэй. Хэрвээ өнгө нь танд таалагдахгүй бол яг энэ талын хуудсан дээрээ ижил өнгийн хослолоор дахин давтаж будаарай. Ар талын хуудсан дээр урд талынхтай ижил өнгийг ашиглах нь хамгийн тохиромжтой байж болох, гэвч таны  цаас болон ашиглаж буй будагтай хамгийн сайн хоршиж нийцэх бусад боломжуудыг хараарай.

А. Хувилбар – Урагдсан ирмэг

Ноорог цаасаа урж сонирхолтой хэлбэртэй ирмэг гаргаж будаарай.

В. Хувилбар – Дүрс тамгалах

Хуудасныхаа өнгөтэй хосолсон ижил тамганы өнгийг тамган дээрээ ашиглаж болно.

С. Хувилбар – Солонго

Хуудсаа эхлээд нэг өнгийн тамганы өнгөөр будаж эхлэнэ.

Хоёр дахь өнгөө эхний өнгөн дээрээ үл ялиг давхарлаж будна. Ингэж холилдсноор хоёр өнгө аажим хувирч  уусна. Миний ягаан өнгө улбар шар өнгө рүү аажим хувирч дараа нь шар өнгө болон өөрчлөгдсөн. Гэхдээ би ердөө хоёр төрлийн будаг ашигласан юм.

Эцэст нь би хөх өнгийн будгийг хуудасны хамгийн доор оруулж өгсөн ба шар өнгө маань аажмаар ногоон тэгээд эцэст нь хөх болсон.

Одоо бүтээж эхлэе!! Өдрийн тэмдэглэл юмуу дэвтрээ хэрэглэхэд илүү таашаал авахуйц болгон өөрчилцгөөе.

Та энгийн өнгөний схем юмуу өнгөнүүдийн уусгалтыг ашиглан бүхэл бүтэн солонгын мэт харагдах хуудсуудыг бүтээж болно. Мөн цоолбор, тамганууд эсвэл гэрт тань байгаа өөр эд зүйлс, хэрэглэж болох сонголт юу байгааг хайж ашиглаад үзээрэй.

Будаж гоёсон өдрийн тэмдэглэл болон тэмдэглэлийн дэвтэрээ манай facebook хуудсанд тавихаа бүү мартаарай. Бид таны хийсэн бүтээлийг харахыг хүсч байна.

ЗӨВЛӨМЖ :

Будаг Холих Дэвсгэр:

Будгаа холихдоо доод талд нь будаг холих дэвсгэр тавих нь маш хэрэгтэй юм. Ингэж хийснээр порлон нь дэвсгэр цааснаас будаж байгаа цаас руу шилжихэд амархан байна. Ийм аргаар хийх нь порлон цаасанд хүрэхэд ирмэг гаргахаас хамгаалж өгөхөөс гадна өө сэвгүй  цэвэр холимог өнгө гарахад тустай. Слайдан цаас юмуу гялгар хавтсаар бүрсэн хатуу  цаасыг ашиглах боломжтой юм.

Hermafix Цавуу: Хэрвээ та ноорог цаасаа ашиглахдаа хөдөлгөөнгүй болгоход хэцүү байвал салдаг цавуугаар хөдөлгөөнгүй болгож болно. Hermafix цавуу нь үүнд ашиглахад маш тохиромжтой бөгөөд цавууны үлдэгдлийг хуруугаараа хусаж арилгахад л хангалттай байх болно. САНАМЖ: Hermafix нь гялгар цаас болон слайдан цааснаас салгахад  хэцүү байдаг.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд