Тэнгэрийн Одоор Гэрээ Чимье

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/11/25

Тэнгэрт буй оддыг харах бүрт миний сэтгэл гэгэлздэг. Тэдний гялалзаж буй нь цаанаа л нэг дотно зөөлөн. Ийм гоё оддоор өрөөгөө чимэглэвэл ямар вэ? Тэгвэл би давуун утсаар од хийж байгаа бичлэг хараад өөрөө туршиж үзмээр санагдлаа.

Декупажны мидиумаа саванд бэлдээд олсон утсаа дүрнэ. Тэгээд утсаа мидиумдаа гүйцэд дэвтээнэ.

Бичлэг дээрээс харахад хавтгай модон дээр хадаас хадаж байгаад утсаа ороож байсан. Гэхдээ надад тэр хоёр нь хоёулаа байдаггүй. Тэгэхээр нь би хөөсөнцөр дээр оёдлын хадаас хатгаад утсаа ороож эхэлсэн.

Одыг хийж эхлэхдээ дээд хэсэгт нь утасны үзүүрийг оёдлын хадаасаараа тогтооно.

Утасныхаа цавууг шувтарч аваад оёдлын хадаасандаа ороож эхэлнэ. Ороохдоо эхлээд үндсэн хэлбэрээ гаргана.

Дараагаар нь доторх хэсгийг битүүлж өөрийн хүссэнээр хэд хэдэн удаа орооно. Тэгээд байгаагаар нь хатаагаад маргааш өглөө нь салгана шүү.

Од маань хатуу биетэй болсон. Одоо гаднаас нь манайд шинээр ирсэн Extreme sheen будгийн алтлаг, мөнгөлөг өнгүүдээр чимж будна.

Ингээд та ч гэсэн өөрийн гараар од хийж гэрээ чимэглэж болно шүү дээ.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд