Толин Цаасны Гайхамшиг

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/12/15

Энэхүү мэндчилгээний картыг хийхдээ би толин цаасанд дурласан байсан юм. Түүнийг хаана ч яаж ч хэрэглэсэн маш гоё чимэг болж байсанд ба байсаар л байна. Манайд зөвхөн алтлаг мөнгөлөг өгнө нь байдаг нь нэг бодлийн харамсалтай ч нөгөө бодлын нэг юмыг маш олон аргаар хэрэглэж болох санаа нь бас нэгэн давуу тал билээ.

Зул сарын гялалзах өнгө өнгийн чийдэнгүүд 

Толин цаасыг товойлгодог хавтас ашиглан ногоон машиндаа хийж товойлгож болно гэдгийг та мэдсэн үү? Үгүй бол би ийнхүү туршиж үзлээ. Маш гоё ямар ч хагаралгүй товойсон. Ямар ч карт хийж байх үед хүрээ нэмэх хүсэл төрвөл та хар өнгөөс эхлээрэй. Дэндүү бараан санагдаж магадгүй гэхдээ битгий санаа зов, нарийн хүрээ оруулахад л хангалттай. Таны карт гэрэлтээл явчихна шүү.

Шинэ жилийн мэнд хүргэе 

Миний та бүхэнд зааж өгсөн энэ картанд толин цаас маань маш гоё таарсан билээ. Хэрэв толин цаас байхгүй бол карт яаж харагдах вэ гэж бодож үзсэн үү? Нарийн хүрээ оруулахгүй карт хийх нь голоо олоогүй карт гэж хэлэх байх, энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр энгийн олон цаасыг хооронд нь давхарлах эсвэл өнгө нь тохироогүй цаас оруулах нь картаа баллахад хүргэх тул та сайн бодож байгаад хамгийн сүүлд нь хооронд нь наагаарай.

Шинэ жилээр гэрэлтэх сая сая одод 

Наара өөрийн картаа хийх явцдаа урд нь юу оруулахаа мэдэхгүй сууж байхад би түүнд толин цаасыг санал болгосон. Түүгээр хийж үзэхэд тэр маш сэтгэл хангалуун болсон юм. Тэгэхээр карт тань гүйцэд дуусч өгөхгүй бол толин цаасаа ашиглаад үзээрэй.

Анхаарах зүйлс:

Толин цаас маань гялгар суурьтай тул дээрээс нь фломастерээр бичих болон дээрээс нь халуунаар төөнөгч багаж хэрэглэж болохгүй юм байна лээ. Хэрэв дээрээс нь жижиг сувд шигтгээ наах гэж байгаа бол тусгай сайн цавуу ашиглаж наагаарй, гялгар тул энгийн цавуу нь хуулраад байсан юм. Харин таньд санал болгоход Fast Grab, Glue Dots зэрэг сайн чанарын түргэн хатдаг цавуунуудаас хэрэглээд үзээрэй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд