Төлөвлө, Гүйцэтгэ, Шалга

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/08/19

Зуны зугаатай өдрүүд дуусч сургууль хичээл эхлэх цаг хаяанд ирлээ. Сурагч, оюутан залуус ч гэлтгүй хүн бүр хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд өдөр болгоныг төлөвлөж, зорилготой өнгөрөөх хэрэгтэй.

Тиймээс энэ удаагийн урлалаараа өглөө босоод хийх ажлын жагсаалтаа гаргаж, орой унтахаасаа өмнө өдрийг хэрхэн өнгөрөөснөө шалгах “бяцхан самбар”-ыг хийлээ.

Энэхүү тэмдэгдэл хийх самбарын санааг анх Саагий эгчийн хийсэн шохойн самбараас санаа авсан болно.

Жаазаа салгаад хүрээг нь бор, суурийг нь цагаан өнгөөр будсан.

Цагаанаар будсан суурин дээрээ намрын зурагтай салфеткыг декупажлан, мөн Distress Ink тамганы шар, улбар шар, улаан өнгүүдийг уусган будлаа

Санамж: Distress ink тамганы өнгө ус, цавуу, лак зэрэгтэй урвалд ордог тул декупажныхаа медиумаа түрхээд хатсны дараа Distress ink тамганы өнгөөрөө уусган будаарай.

Жаазаа буцаагаад угсарна. Ингээд самбарын маркер эсвэл дуртай өнгийн фломастероор төлөвлөгөөгөө бичээд, төлөвлөгөөнийхөө дагуу гүйцэтгээд, гүйцэтгэлээ шалгаарай.

Манай дэлгүүр цэцэг, жимс, навч, эрвээхэй зэрэг олон төрлийн зурагтай салфетка худалдаалдаг бөгөөд эдгээрийг ашиглан жаазныхаа арын суурийг өөрийн хүссэнээрээ өөрчилж болно. Миний хувьд алтанзул цэцэгс ихэд таалагдсан тул үүнийг хаммер цаасан  дээр декупажлан өөр нэгэн суурь хийлээ.

Хэрэв та хүсвэл жижиг дэгээ нааж, шилэн дээр бичих маркераа тогтоож болох юм. Та үүнийг 9 сарын 1-нд багш нарын бэлэг болгож ч болно шүү.

Зөвлөмж: Бүтээлээ хийж дууссаны дараа алтанзул цэцэг хавар ургадаг гэдгийг мэдсэн бөгөөд  дараагийн удаа нь 9-р сард хэн нэгэнд цэцэгний зурагтай бэлэг өгөх бол тухайн цэцэгнийхээ талаар мэддэг байх ёстойг ойлгож авлаа.

Энэ мэтчилэн гар доорх материал ашиглан шинэ бүтээл урлаарай.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд